Одоогоор автомашины улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа хэрэгжиж байна

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох асуудлаар санал асуулга явагдаж дууслаа.

 Санал асуулгыг дараах хэлбэрээр явуулсан юм.

-Нэгдүгээр хувилбар буюу сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 9, 7 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй байх

-Хоёрдугаар хувилбар болох Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст Даваа, Лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9,7 дугаараар төгссөн автомашин, Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах

Харин иргэдийн дунд өнөөдрөөс эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт  хуучин хязгаарлалтын дагуу явагдах уу эсвэл шинэ хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох уу гэж эргэлзэж байна.

Тэгвэл  Хотын дарга энэ долоо хоногт багтааж санал асуулгын дунд эцэслэн дугаарын хязгаарлалт хоёр өдөр үйлчлэх эсэх талаар  албан ёсны шийдвэрийг гаргахаар болжээ. Тиймээс хотын даргын шийдвэр гартал хуучнаараа замын хөдөлгөөнд оролцоно.

Г.Нараа

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.