Үхрийн орд: Бизнесээ явуулахад сайн өдөр

ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр таны ажил хэрэг бүтэлгүйтэх төлөвтэй. Түүнчлэн хувийн амьдралд томоохон хүндрэл учрахыг од эрхэс анхааруулж байна. Танд муу санасан хүмүүсийн хэл ам, хов жив, далд явуулга хүчтэй болж магадгүй. Мөн удирдлагын зүгээс шүүмжилсэн өнгө аястай үг цухуйлгаж болзошгүй байна. Тиймээс од эрхэс танд биеэ барьж, бодлоготой хөдлөхийг сануулж байна. Түргэн зангаасаа болж ямар ч хэрэггүй хэрүүл маргаанд татагдан орж ч магадгүй байна. Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхэд тань ихээхэн чөдөр тушаа болох асуудал үүсч болзошгүй байгаа тул анхаар.

ҮХЭР (4/20-5/20)
Бизнесээ явуулахад сайн өдөр. Өнөөдөр зарим нэг нөхцөл байдалд ид шидийн гэмээр сайхан аз завшаан тохиолдох болно. Хэдий тийм боловч та залхуу эсвэл юманд хайхрамжгүй хандсан шинжтэй байвал таны зарим нэг аз тань ерөөсөө идэвхгүй болох вий. Өнөөдөр хэтэрхий их чалчихаасаа болгоомжилж, ажлын нууцаа бусдад алдаж мэднэ. Таны урлагийн уран сэтгэмж, бүтээлч урам зориг тань хүчтэй байж танд сайн ажил олж өгч мэднэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр таны харилцаа амжилттай байж, эрч хүчтэй, мөнгө төгрөгтэй байх болно. Хүнд эд зүйл өгч авалцахаасаа илүү бусдад урам зориг өгөхийг хичээ. Бусдын ашиг сонирхолд нийцүүлэлгүйгээр өөрт чухам юу хэрэгтэй байгааг олж мэд. Таны сэтгэл хөдлөл маш өндөр байх бөгөөд ямар нэг асуудал гарахад бусдын оронд өөрийгөө тавьж үзэхийг оролд. Хүүхдүүдээ гэртээ хорих хэрэггүй. Нарлаг өдрүүдэд гадуур найз нөхөдтэйгөө зугаацаж цагийг сайхан өнгөрүүлэх боломж олго.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр аливааг ганцаараа хийж төлөвлөх хэрэггүй. Бусад хүмүүсийн санаа бодлыг сонссоноор танд илүү олон санаа төрөх болно. Бусадтай хамтран ажиллах нь ганцаараа хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байх болно. Од эрхэсийн зарим шилжилт таны харилцаанд нөлөө үзүүлэх болох болно. Мөн таны оюун ухаан сэргэг байх болно. Өнөөдөр гэрээ хэлэлцээ байгуулахад их тохиромжтой. Бизнесийн яриа хэлэлцээр танд мөнгө олох гайхалтай боломж өгөх болно.

АРСЛАН (7/23-8/22)
Таны аливаа нөхцөл байдлыг урьдчилан харж тааварлах чадвар тань өнөөдөр нэг их хэрэг болохгүй бололтой. Энэ ордны худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс өөрсдийн үйлчлүүлэгчдэд хүрэх чадварынхаа ачаар нэмэлт хэлэлцээ хийх болно. Зарим хүмүүсийн хайр дурлал салалтаар төгсөж магадгүй бөгөөд эхлээд бусад хүмүүсийг буруутгахаас өмнө өөрийгөө нэг харсан нь дээр. Та шинэ машины авч тээврийн хэрэгслээ сайжруулах бодолтой байгаа бол үүнийгээ хэд хоногоор хойшлуулсан нь дээр. Механик тоног төхөөрөмжтэй харьцахдаа болгоомжтой бай.

ОХИН (8/23-9/22)
Од эрхэсийн зүгээс таны гэр орны санхүү болон өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нөлөөлнө. Төлөвлөгөөгөө сайн зохиосноор их хэмжээний ашиг олж болно. Өнгөрснөө эргэцүүлэн бодох нь ирээдүйг тодоор дүрслэхэд тус болж юуны магад. Бусадтай харьцахдаа түргэн зангаа өнөөдөр хязгаарла.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Нэр хүнд илүү чухал мэт санагдаж, бусад хүмүүсийн байгаа байдал таны аминч үзлийг дарж орхино. Зүгээр л ямар нэгэн зүйл хүлээж суухын оронд өөрчлөлт хийх цаг нь болжээ. Ажилдаа болоод хувийн амьдралдаа зарцуулах эрч хүчээ тэнцүүлэх нь хамгийн чухал. Энэ өдөр танд удирлагын зүгээс маш таатай хандахаас гадна ажил дээрх харилцаа холбоо гайхалтай амжилттай байх болно. Карьер болон гэр бүл тань анхаарлын төвд байх болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэсийн байрлал таны бүтээлч чадвар, өрөвч сэтгэл, өөдрөг үзлийг сэрээж байна. Энэ бол амралтаа авч гадагш явахад тун тохиромжгүй үе боловч ирж буй аяллын хөтөлбөрийг боловсруулахад таатай үе бас биш, учир нь та төсвөөсөө хэтрүүлэн үрэх магадлал өндөр байна. Янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах үүрэг авсан хүмүүсийн ажил төлөвлөсөн ёсоор явагдах болно. Өнөө орой сонирхолтой сэдвээр маргалдаж, яриа өрнүүлэх дуртай найз нартайгаа нийлж суу.

НУМ (11/22-12/21)
Сэтгэлийн түгшүүр ихтэй байгаа ба бүх төрлийн хэлэлцээнүүдийнхээ учрыг олж, бизнесийн саналаа зөвшөөрүүлэхэд анхаарна. Үл хөдлөх хөрөнгө зээлээр авч магадгүй. Нэр төр тань нэмэгдэж байгаа бөгөөд саад болохуйц шалихгүй асуудлуудыг хөндөнө. Олонх нум харилцаа холбооны бүх сувгаа хадгалахыг хүснэ. Таны нэр хүнд муудаж байгаа ч царайлаг, шинэ хамтран ажиллагчтай танилцахдаа тун таатай байх болно. Тэр ч танд татагдах болно.

МАТАР (12/22-1/19)
Хөдөлмөрийн амжилт танд богино хэмжээний аялал болзоо хоёрыг ээлжилж авч ирнэ. Та маш шударга сайн хүн болохоороо өмнөө ямар нэгэн зорилго тавьдаг байх хэрэгтэй. Гэвч өөрийгөө хэт ядрааж, уурлаж бухимдахаас болгоомжил. Өнөөдөр ажил дээрээ өнжиж байгаа матарынхан авьяас чадварыг сорьсон амаргүй өдөр болох бөгөөд ямар нэг алдаа эндэгдэл санамсаргүй үйлдлүүд таныг нэлээд эргэлзээтэй байдалд оруулах болно.

ХУМХ (1/20-2/18)
Шинэ ажлын долоо хоногтой нүүр тулан бизнесийн тэлэлтээ хоёр дахин нэмэхийг бод. Сансар огторгуйн нөлөөгөөр санаандгүй муу үйл явдлууд гарч бусад хүмүүсийн бүтэлгүйтэл танд нөлөөлнө. Таны мэдрэмжүүд таныг зоригжуулах болно. Гэнэтийн зөн совин, хурц бодлоо ажил төрөлдөө хэрэглэх боломжтой болж өөрийн авьяас билэгээ бишрэх боломж олдоно. Бизнес эрхэлдэг бол ажил төрөл санаснаар биелж, үр дүн гарч буйг мэдэрнэ. Та өөрийн тогтсон хэв маягаа өөрчлөхгүй бол таны бүтээмжтэй байдал хязгаарлагдмал байдалд орж болзошгүй.

ЗАГАС (2/19-3/20)
Одод танд энэ өдөр хувийн төсөл төлөвлөгөөн дээрээ ажиллахад яг тохирсон өдөр хэмээн сануулж байна. Хэрэв та ямар нэгэн зүйл дээр ажиллаад удаж байгаа бол одоо эргэлзэлгүй өөрийн санаануудаа практик дээр хэрэгжүүлж эхэл. Мөн гадаад байдалдаа анхаарч, өөрт таалагдсан зүйлсээ авч дэлгүүр хэсэхэд тохирсон өдөр. Таны имижийг илтгэх маш сайхан стилийн хувцаснууд хямдарсан байвал авах хэрэгтэй. Мөнгөний хомсдол замд тань саад болохыг бүү зөвшөөр. Мөнгөө хадгалж, урагшлах зорилгыг өөртөө өг. Өнөөдөр танд юу ч тохиолдож болзошгүй. Үүнд бэлтгэлтэй бай.

 

 

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …