Жин хасах нууц: Хоосон шингэн илчлэгээс зайлсхий

Шингэн илчлэг амархан өсөн нэмэгддэг. Та өдөрт хичнээн хэмжээний илчлэг идэж байгаагаа мэддэг байх. Харин хичнээн хэмжээний илчлэг ууж байгаагаа мэддэг үү?

Уух зүйлст гайхмаар тоо хэмжээний илчлэг агуулагдаж байж болно. Өнгөрсөн долоо хоногт миний уулзсан үйлчлүүлэгч: “Би ойлгохгүй юм. Би илчлэгээ хянаж байгаа. Бас хангалттай дасгал хөдөлгөөн хийж байгаа гэж бодож байгаа. Гэтэл миний жин огт буухгүй юм” гэж тэр ярьсан юм. Асуудал нь гэвэл тэр зөвхөн идэж буй хоол хүнсэн дэх илчлэгээ хянаж, өглөөжингөө уудаг кофе (сүүтэй, сахартай), өдрийн хоолны үеэр уудаг хийжүүлсэн ундаа (ууж дуусаад үнэгүй нэмүүлдэг!), орой алжаалаа тайлахад нь тусалдаг архи болон цангис жимсний шүүсний коктейль (хэд хэдэн) зэрэг өдөрт уудаг ундааны зүйлст агуулагдсан илчлэгийг огт тооцдоггүй байсан юм. Нийт тооцоог нь гаргахад тэр хичнээн их гайхсан гээч. Өдөрт зөвхөн уух зүйлсээсээ 1000 орчим ккал илчлэг авч байснаа тэр ойлгосон билээ.

Шингэн илчлэг таны ходоодыг дүүргэдэггүй

Бид ууж буй илчлэгээ “мартдаг” шалтгаануудын нэг нь тэд гэдсийг нэг их дүүргэдэггүйтэй холбоотой. Бидний ууж буй зүйлсийн ихэнх нь ходоодонд нэг их зай эзэлдэггүй. Яг л “ан цав”-руу орсон мэт байдаг. Тийм болохоор хүн хэдий бага хоол идсэн ч, ундааны зүйлст агуулагдсан илчлэгээс болоод биед нь өөрчлөлт гардаггүй. Бид шингэнийг дээр дээрээс нь цутгаж уудаг.

Чихэрлэг ундааны зүйлсийн хэмжээ хурдан өсөн нэмэгддэг

Чихэрлэг ундааны зүйлс нь асуудалд томоохон байр суурь эзэлнэ. Дээр жишээнд дурьдсан миний үйлчлүүлэгч үдийн хоолны цагаар хичнээн хэмжээний хийжүүлсэн ундаа уудаг болохоо ч мэдэхгүй байсан. Нэмэлт илчлэгийг хэрхэн хасч болох талаар үйлчлүүлэгч нараасаа асуухад тэдний дотор хийжүүлсэн ундаа уухаа больж болно гэж хариулсан хүн олон байсан. Энэ бол зөв эхлэл. Хийжүүлсэн ундаанууд дүүрэн сахартай байдаг бөгөөд хэрэв та хийжүүлсэн ундаа уудаг зуршлаа хаявал нэг жилийн хугацаанд 15 фунт буюу 7 кг жингээс салах боломжтой.

Гэвч шингэн илчлэгийн тухайд хийжүүлсэн ундаа асуудлын зөвхөн нэг хэсэг нь. Дундаж нэг хүний өдөр тутамд авч буй илчлэгийн хэмжээнд хэдэн зуугаар нь нөлөөлдөг бусад зүйлсийн тоонд жимсний ундаа, чихэрлэг цай, нимбэгний ундаа, кофе орно. Хоолтой хамт шингэн зүйл уулаа гээд хоол гэдсийг илүүтэй цатгахгүй болохоор хийжүүлсэн ундаа, нимбэгний шүүс, чихэрлэг цай зэрэг тунгалаг шингэн бидний авах илчлэгийн хэмжээг тун хурдан нэмэгдүүлнэ. Гэтэл сүү, шөл, уургийн коктейль зэрэг өтгөн бүтэцтэй шингэн нь сахараас өөр шим тэжээлийн бодис (уураг, эслэг зэрэг)-ыг агуулсан байдаг учраас гэдсийг цатгах хандлагатай байдаг.

Шингэн зүйлстэй холбоотой гардаг өөр нэг асуудал гэвэл тэд маш хурдан доошилдог. Хатуу хоолыг зажилахаас шингэн илчлэгийг залгих нь хурдан бөгөөд хялбар. Зарим хүмүүс хийжүүлсэн ундааг хоромхон зуур залгилан ууж дуусгадаг. Энэ нь хэдхэн секунтын дотор 10 гаруй халбага элсэн чихэр болон 150 ккал илчлэг идэж байна гэсэн үг.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.