Дуучин Ч. Уранхолбоогийн ээлжит влог цацагдаж эхэллээ

Дуучин Ч.Уранхолбоо “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийнхоо  ээлжит долоо дахь дугаараа өчигдөр 2018 /04.13/-нд бүсгүйчүүдээ хүргэлээ.

Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Сайн уу хөөрхөнүүд минээ. Хуртай цастай хаврын хайлган сайхан үдшийн мэндийг дэвшүүлье. Бороотой өдөр будаатай цайгаа хийж ууцгаасан л биз дээ.
Завгүй ээж нь та нартаа сэтгэл зүрхээ гарган хийдэг влогийнхоо ээлжит шинэхэн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаад бидний өдөр тутамд хэрэг болохуйц бяцхан зөвлөмжүүдээр шигтгээ хийлээ. Хэсэгхэн хугацаанд гэр бүлийн маань нэгэн гишүүн байж влогоо дуустал нь үзээрэй” хэмээн бичжээ.


“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан зургаан дугаар олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм.

  “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн өмнөх зургаан дугаарын доорх бичлэгүүдээс үзэх боломжтой.






 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …