Байт харвааны тамирчид Япон Улсад бэлтгэл хийнэ

Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч Пунцагийн Цагаан- Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын дарга Үчидо Ясүхиротай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн тэрбээр тус хотын хурлын дарга, байт харвааны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байрны нөхцөлтөй танилцав.

Санамж бичгийн хүрээнд Монголын байт харвааны тамирчид 2020 оны “Токиогийн олимп”-ын наадамд оролцох бэлтгэл сургуулилалтаа Оказаки хотод япон тамирчидтай хамт хийхээр болсон байна. 380 мянган оршин суугчтай Оказаки хот байт харвааны сургууль, тамирчид, дасгалжуулагч, сургалтын байгууламжаараа улсдаа тэргүүлдэг ажээ.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.