Багш нар ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаяна

Өчигдөр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан нэмэхийг Засгийн Газраас шаардсан юм.

Тэгвэл өнөөдөр Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях болсон талаараа мэдэгдлээ.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “2018 онд багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж манай улсын эдийн засагт байна гэдэг таатай мэдээг хүргэе. Энэ жилийн хувьд эдийн засгийн үзүүлэлт 73,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж гарсан. Жишээлбэл татварын орлого 29,1 хувиар нэмэгдсэн.

Тэгэхээр Монгол улсын эдийн засаг сайжирч байна, тийм ч учраас багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж бололцоо бүрдэж байна.

Багш улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад 30 гаруй сая төгрөгийн цалинтай томоохон уул уурхайн компанийн захирлууд жилд тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авч байна.

Энэ бол Монголын төрд мөнгө байна гэсэн үг. Гэхдээ ирээдүйг аврах, оюунлаг толгой буюу багш нарт хүрэх ёстой мөнгийг нь хүргэж чадахгүй байна” гэв.

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны нарийн бичгийн ажилтан н.Цэрэндолгор” Бид Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой  зайлшгүй хамтарч ажиллах ёстой.Өнөөдөр багш нарын арыг хамгаалж, хууль эрхзүйгээр хамгаалах хүмүүс нь Монголын үйлдвэрчний эвлэл юм. Монголын багш нар хүнлэг, энэрэнгүй, хүлээцтэй хандсан. Гэтэл төр биднийг болоод байна, бүтэж байна гэж хараад эцсийн дүндээ бид хохирч байна” гэж мэдэгдлээ.

Г. Нараа

 

 

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. 2222 says

    bagsh nariin tolgoi hoosorsoon

  2. mongol says

    Зайлаач дэээ хөөөөөө бх

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.