Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр тохиож байна

Өнөөдөр  Юрий  Гагарины 1961 оны 4 сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн өдөр тохиож байна. Тэрээр 1934 оны 3-р сарын 9-ны өдөр  Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа. 

Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров.

1965 оны хавар сансрын нисэгчдийн дунд зохион байгуулсан тэмцээний үеэр


 Сургуулиа төгссөний дараа Мурманск дахь цэргийн ангид хуваарилагдан очжээ.1960-аад онд сансар судлал эрчимтэй хөгжиж, сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юм.

Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Юрий Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий Гагарин сонгогджээ.

 Юрий Гагарин түүний охид


1961 оны 4 сарын 12.Товлосон өдөр болж, Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь “хуш” хэмээх үг (оросоор Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон.

Нислэгийн үеэр ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж байгааг сонссон гэдэг.

Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв.

Тэрээр 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байв.

Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм. Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал хийжээ.

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …