Стивен Сигалын мэндэлсэн өдөр тохиож байна

Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигчдээр Брюс Ли,Арнольд Швар­ценеггер, Силь­вестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг.Тэдний дотроос бидний хамгийн ойрын танил Америкийн тулаант киноны жүжигчин Стивен Сигалын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Стивен Сигал 1952 оны 4-р сарын 10-ны өдөр Америкийн Мичиган мужийн нийслэл Лансинг хотод төржээ.

Тэрээр 2001 онд Монголд анх хөл тавьж “Чингис хааны тухай кино хийнэ, миний судсаар монгол цус гүйж байгаа” хэмээн ярьж бидний анхаарлыг татаж чадсан. Түүнийг киноныхоо хатдын дүрийг сонгох гэж Монголд ирлээ гээдэхсэн чинь Монголын аль л хацар гоо охид, загвар өмсөгчид түүний нүдэнд өртөх гэж хэрэндээ л мэрийцгээсэн гэдэг. Гэтэл Холливудын одын нүдэнд Монголын бүжигчин бүсгүй Б.Эрдэнэтуяа тусчээ.

Б.Эрдэнэтуяа Сигалийг Монголд байх хугацаанд хамаг ажлыг нь чадварлаг зохион байгуулж, олон хүний хийх ажлыг ганцаараа шаламгай амжуулж, эргэн тойрныхоо хүмүүсийг алмайруулж байсан гэдэг.

Энэ чанар нь Сигалд таалагдаж Б.Эрдэнэтуяад өөрийнхөө нарийн бичиг, туслахаар ажиллахыг санал болгож, улмаар нутаг руугаа дагуулан явсан юм. Тэд эхлээд ажил хэргийн шугамаар харьцаж байсан ч удалгүй бие биедээ дасан хайр сэтгэлтэй болж нэг гэрт орсон гэдэг. Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар 2009 онд гэр бүл болжээ.

 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …