Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Дональд Трамптай хэлэлцэхэд бэлэн гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцээ явуулахад  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцахад бэлэн байна гэж  2018. /04.08/-ны өдөр  АНУ-ын эрх баригчдад  хэлжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Трамп, Хойд Солонгосын удирдагч  Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярих үеэрээ мэдэгдсэн тухай өмнө нь Цагаан ордон мэдээлж байсан билээ. Харин Д.Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа Ким Жон Ун Өмнөд Солонгосын төлөөлөгчдөөр дамжуулан мэдэгдсэн бөгөөд уг саналыг АНУ-ын төрийн тэргүүн хүлээн авсан юм.

 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …