УДЭТ-ын тайзнаа “Аладдины шидэт дэнлүү” үлгэрийн жүжиг амилна

Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа ОХУ-ын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгийг энэ сарын 09,10-нд толиулуулах  гэж байна. Уг  тоглолтын  талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Чита хотын Драмын театрын уран бүтээлчид  бяцхан үзэгчиддээ зориулсан “Аладдины шидэт дэнлүү” үлгэрийн жүжиг, 12 наснаас дээш сурагчдад зориулсан “Оросын гайхамшиг” жүжгүүдийг  орос хэл дээр  орчуулаггүй тоглогдоно. Ингэснээр  уг хэлийг сонирхон судалж буй оюутан сурагчдад хэлний мэдлэгээ тэлэх  боломж олгож байна гэж хэллээ.

Энэ талаар Гавьяат жүжигчин Алексей Зайнчковский “Манай театрын хувьд онцгой үйл явдал болж байна. Бид алс хол гадаадад анх удаа уран бүтээлийн тоглолтоо толилуулах болсонд баяртай байна. Тоглолт орос хэлээр тоглогдох учраас үзэгчид яаж хүлээж авах бол гэж сэтгэл догдлолтой сууна. Өнөөдөр, маргааш орос дууг та бүхэнд дуулж өгөхөд бэлэн байна. Бүгдээрээ тоглолтон дээр уулзацгаая” гэв.

4-р сарын 9,10-нд 19:00 цагт “Русский секрет” /Оросын гайхамшиг/ мюзикл инээдмийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 20.000₮

4-р сарын 10-нд 11:00, 15:00 цагт “Волшебная лампа Аладдина” /Аладины шидэт дэнлүү/ хүүхдийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 10.000₮

ТАСАЛБАРЫГ: УДЭТ-ЫН КАСС, WWW.TICKET.MN, ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800, 99025027, 99026929

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …