Боаогийн чуулга уулзалт болно

Боаогийн Азийн чуулга уулзалт Азийн эдийн засгийн интеграцчиллаар дамжуулан бүс нутгийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий дээд төвшний яриа хэлэлцээний индер.

Олон улсын шинжтэй олон хурал чуулганд Азийн орнууд оролцсоор ирсэн хэдийн ч бүхэлдээ Азиар удирдуулсан, Азийн ашиг сонирхлыг илэрхийлэх, Азийн улс орнуудын санаа бодлыг нэгдүгээрт тавих чуулга уулзалт үгүйлэгдэж байсан учир Боаогийн чуулга уулзалтыг бий болгосон бөгөөд Азийн орнууд болон дэлхийн бусад улс орон хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсээр байна.

Филиппиний ерөнхийлөгч асан Фидель Рамос, Австралийн ерөнхий сайд асан Боб Хоук, Японы ерөнхий сайд асан Морихиро Хосокава нарын 1998 онд гаргасан санаачлагаар 2001 оны хоёрдугаар сарын 27-нд Боаогийн чуулга уулзалтын үндэс суурийг тавьж байв.

Тэр цагаас хойш чуулга уулзалтыг 2002 оноос хойш Хятад улсын Хайнань мужийн Боао хотод зохион байгуулсаар байна.

Дөрөвдүгээр сарын 8-11-нд болох энэ оны чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлнэ.

 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …