Дуучин С. Гантоогийн анхны бие даасан уран бүтээл тун удахгүй сонсогчдын хүртээл болно

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан залуу дуучин С.Гантогоо анхны бие даасан “Над шиг мэдэр” нэртэй шинэ уран бүтээлээ өнөө орой 18:00 цагт сонсогч фэнүүддээ хүртээл болгохоор болжээ.

Тэрбээр өнгөрсөн оны 12-р сард “Монгол Контент” ХХК болон хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай “Монгол Мюзик” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан.

“Монгол Контент” ХХК дуучин С.Гантогоогийн дуу бичлэг, тоглолт, менежмент зэргийг хариуцан ажиллаж байгаа бол Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Халиун түүний уран бүтээлийн продюсероор ажиллаж байгаа юм.

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …