Сэрэмжлүүлэг: Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлнэ үү

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурна. Маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч хүйтрэх тул зам, даваа гүвээ цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 04-р сарын 04-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч цасан шуурга шуурна. 17 цагт 5 хэм, 20 цагт 7 хэм хүйтэн байна.

2018 оны 04 дүгээр сарын 04-ний 20 цагаас 04-р дүгээр сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ;

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 13-18 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

2018 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи 6,7-нд говь талын нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 9-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 7-ноос дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутггаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна гэж Цаг Уур Орчны Шинжилгээний Газар мэдээллээ.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …