“Оюутны Оюуны Давалгаа-2” илтгэлийн тэмцээний эхний шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Их Сургуулийн Оюутны холбоо, Лидер Оюутан академитай хамтран “ Оюутны Оюуны Давалгаа-2” оюуны уран илтгэлийн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус илтгэлийн тэмцээнд оролцсон оюутнууд 1. ОЮУТАН ӨЛСДӨГГҮЙ

2.ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ

3.Лидер оюутан

4.6:45-ийн автобус

5. 22-44 гэсэн сэдвийн дор илтгэл тавьсан юм.

Оюутны Оюуны Давалгаа-2” оюуны уран илтгэлийн тэмцээний эхний шатанд нийт 140 хүүхэд бүртгүүлэн А зоо, Б зоо гэсэн 2 зоонд хуваагдан өрсөлдөж үүнээс нийт шилдэг 22 илтгэгчийг шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, финалын шатанд оролцох эрхийн гардуулан өглөө. Шүүлтийг Монголын мэтгэлцээний танхимын ерөнхий шүүгч нар шүүн явууллаа.

Харин энэ сарын 08-ны 09:00 цагт “Тусгаар тогтнолын ордны” их танхимд финалын шат эхлэх бөгөөд гал гарсан өрсөлдөөн болж шилдэг 22 уран илтгэгчийн “оюуны давалгаа” давалгаалж шилдгийн шилдэг 4 оролцогчдыг шалгаруулах болно. Финалын шатыг ирж үзэж,оролцогчдыг дэмжиж, оюуныхаа цар хүрээг тэлэх боломж хэн бүхэнд нээлттэй.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …