“Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тоглогдоно

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тавьсан “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тоглох гэж байна. Энэхүү жүжгийг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Дүрүүдэд: 

МУГЖ Ж.Оюундарь
МУГЖ Л.Дэмидбаатар
АЖ С.Сарантуяа
СТА Б.Одончимэг
СТА Б.Отгонбат
СТА Н.Баярмаа
СТА Ц.Цэрэнболд
СТА Д.Баттөмөр
СТА М.Тогтохжаргал нар тоглоно.

Насны ангилал: +16
Үргэлжлэх хугацаа: 120 минут

  • 4-р сарын 6-нд 19:00 цагт
  • 4-р сарын 7-нд 18:00 цагт тоглоно.

Тасалбар: 10,000₮, 15,000₮, 20,000₮ /УДЭТ-ын касс, www.ticket.mn, 1900-1800/

Утас: 70118187, 99026929, 99199794, 96117878, 89403070

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …