Кальци аюултай юу?

Дэлхийн олон оронд кальцийн эм бэлдмэлийг яс сийрэгжихээс сэргийлж хэрэглэхийг зөвлөсөөр ирсэн. Магни, кальци, аспирин, витаминыг эмчийн зааврын дагуу хэрэглэж, амьдралын зөв хэмнэлтэй байснаар бие эрүүл, ухаан саруул байна гэж зөвлөдөг.

Кальци төрлийн бэлдмэл, сүү цагаан идээ хэрэглэснээр ясны сийрэгжилт өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой гэдэг. Шүд, яс сайн байх бие дэх кальциас шууд хамаардаг гэдгийг бараг хvн бvр мэдэх болжээ.

Кальци хүний биед өдөр бүр шаардлагатай байдаг. Өдөр тутмын доз нь милограмаар бус грамаар хэмжигддэг цорын ганц микроэлемент юм.
Харин кальциа нөхнө гээд хэт их хэрэглэвэл доорх сөрөг талуудтай байдаг.
-Цочромтгой болно
-Булчингийн тонус буурна
-Ходоодны хүчил ихсэх буюу цээж гашуун оргино
-Зүрхний цохилт цөөрнө
-Тулай өвчин үүсэх шалтгаан болно
-Цус хурдан бүлэгнэдэг болно

Эрдэмтэд сүүнд дэндүү их кальци агуулагддаг учраас тэр нь хэтэрвэл зүрх, судасны тогтолцоонд сөргөөр нөлөөлөх аюултай гэдгийг тогтоожээ. Мөн судалгаагаар өдөрт 1.4 мянгаас дээш милограмм кальци хэрэглэдэг эмэгтэйчүүд өөд болох магадлалаа нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтдийн явуулсан судалгааны ажил харуулсан аж.

Кальцийг хэтрүүлэн хэрэглэвэл уг бодис бие махбодь дотор шингэж амжихгүй бөгөөд энд тэнд агуулагдсанаар бие махбодийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.

2008 онд Шинэ Зеландад хийсэн судалгаанаас үзвэл кальцийн эм бэлдмэлүүд цусны даралтыг тодорхой хэмжээгээр унагадаг, кальци уулгасан хүмүүс зүрхний шигдээсээр өвдөх магадлал бага байх болов уу гэтэл эсрэг дүн гарсан, их ч бай бага ч бай тодорхой хэмжээгээр кальцийн эм бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүдийн зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал их байжээ. Энэ нь кальцийн эм бэлдмэл огт хэрэглэдэггүй хүнээс муу гарсан үзүүлэлт аж. Мөн өлөн ходоодтой үедээ кальцийн эм бэлдмэл уух нь сайн биш гэдэг мэдээжийн хэрэг.

Энэ бүгдийн учир нь эм бэлдмэлэн кальци цусыг бүлэгнүүлэх магадлал өндөр байдаг нь хамгийн их эрсдэлтэй асуудал бөгөөд харин хоол хүнсэн дэх кальци хүний биед ийм үйлдэл үзүүлэхгүйд юм.

Тиймээс, хэдий эм үйлдвэрлэлийн салбарынхан үүнийг таашаахгүй байгаа ч дэлхийн эрдэмтэд, хоол хүнсний зөвлөхүүд байгалийн гаралтай хүнс, хоол тэжээлээрээ кальциа нөхөхийг илүүд үзэхийг санал болгож эхэлсэн байна.


Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …