Ахлах тогоочийн заавраар: Элгэн бялуу

Хоолны нэр:

Элгэн бялуу (Зөөхий эсвэл сүүн сүмстэй)

Орц:
Үхрийн элэг 1 кг
Гурил 500 гр
Өндөг 6 ширхэг
Сүү 400 гр
Давс 5 мг
Корн флейкс 200 мг
Моззорилла бяслаг 300  мг
Пармизан бяслаг мг
Лууван 200 гр
Сонгино /ягаан/ 150 гр
Шанцай 200 гр
Цөцгийн тос 50 гр
Задь 3 ширхэг
Хар пвор 1 ширхэг
Ногоон сонгино 30 гр
Брокколли 200 гр
Зөөхий 200 гр

Хоол хийх арга:

Үхрийн элгийг хальс, цусан судлаас нь цэвэрлэж, таташ болгоно.Өндөг, сүүг нийлүүлэн хутгаж, үхрийн элэг, гурил, давс хийж шарвингийн зуурмаг бэлтгэнэ. Халаасан хайруулд тос түрхэж 30-40 ширхэг шарвин бэлтгэнэ. Угааж, цэвэрлэсэн лууван, сонгино, шанцайг нарийн савх хэлбэртэй хэрчинэ. Халаасан саванд бэлтгэсэн ногоог хуурч давс болон ааг амттанаар амтыг тохируулна. Бэлэн болсон шарвин дээр ногоо, шарвин, үрсэн бяслаг гэх мэт дарааллаар үелүүлэн давхарлан тавина. Бялуун дээр өндөг түрхэж корн флейкс цацаад, 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 5 хором жигнэнэ. Халаасан тостой саванд хярж хэрчсэн сонгино болон гурил хуурч, халаасан сүү нэмж сүүн сүмс бэлтгэнэ. Нунтаг задь болон давс, пвор нэмж амтыг тохируулна. Ногоон сонгиныг жижиглэн хэрчинэ.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …