Вааран дотроос алт, мөнгөн зооснууд олжээ

Энэ сарын нэгний өдөр Нидерландын нийтийн аж ахуй үйлчилгээний ажилчид шинэ хоолой тавих ажил хийж байхдаа вааран дотроос хэдэн зуун жилийн өмнөх алт, мөнгөн зооснууд олжээ.

Тодруулбал 15-р зууны үеийн 500 ширхэг зоосны 12 нь алт, бусад нь мөнгөн болохыг Нидерландын англи хэл дээр гардаг мэдээллийн хэрэгсэлд мэдээлсэн байна.

Цэвэр усны Oasen компанийн эдгээр ажилтан төвийн хэсгийн шинэ хот болох Хоефенхаагт хийж байсан уг төсөлт ажлын үеэр хоолны ваарнаас зооснууд олсноо орон нутгийн археологийн төвийнхөнд мэдэгдсэн аж.

Эдгээр алт, мөнгөн зоосны зарим нь Английн хаан Хенри VI, пап Паул II, Утрэсц хотын хамба лам Дэвид нарын дүрстэй. Археологийн багийнхан зооснуудын тусламжтай 1405 онд бүслэгдэж, сүйрсэн Хагештайн хотод юу тохиолдсон зэрэг түүхийн холбогдолтой хэд хэдэн чухал зүйлийг мэдэх боломжтойг онцолсон.

Ямартай ч археологичид зооснуудыг судалж дуусаад ваар агуулагдаж байсан газрын эзэн болох Oasen-нд буцаан олгох ажээ.

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …