Соёолон насны уралдааныг хойшлуулах санал гарсан ч өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Дүнжингарав уралдааны онцлог нь Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан.
Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан. Уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машинууд дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй.

Үүнээс болж уралдааны явц сунжирсан. Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан.Тэгээд морьдынхоо шүдийг үзээд уралдуулсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий болсон.

Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарлаа Дүнжингарав уралдаан 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ уралдааны үеэр ноцтой гэмтэл бэртэл гарч байсан тохиолдол байхгүй. Ерөнхий сайдын өгсөн чиглэлтэй холбоотой энэ уралдаанд хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол бид хариуцлага хүлээхэд бэлэн. Хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэндийн асуудал. Манай зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга гэмтлийн эмнэлэг дээр ажиллаж байна. Манай уралдаанд орсон 11 настай хүүхэд тархины хагалгаанд орсон асуудал байхгүй гэж”  мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …