Эр цэргийн баяраар “Дон Кихот” балетыг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон цэрэг эрсийн баярыг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд хөгжмийн зохиолч Л.Минкусийн нэгэн хайрын түүхийг өгүүлсэн “Дон Кихот” балетыг тоглож байна.

Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетийн хөгжим бичсэнээс утга санаа, үйл явдлыг илэрхийлэх байдлаараа, бүжигчдийн ур чадварыг сорьдогоороо “Дон Кихот” онцгой хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.

Анх 1971 онд манай УДБЭТ-т Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар тоглосон түүхтэй. Тухайн үед бүжгэн жүжгийн гол дүр болох Китрийн дүрд Ю.Цэрмаа, Базилийн дүрд О.Ганбаатар, Мерседесийн дүрд А.Навчаа нар бүжиглэжээ.

Энэ удаагийн гал цогтой испани бүсгүй Китрийн дүрийг үзэсгэлэнт хунгийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон УДБЭТ-ын гоцлол балетчин СТА Б. Саруул, Япон улсын бүжигчин Н.Мако нар тоглож байна. Н.Мако тус балетын гол дүрд тоглох гэж байгаа зочин бүжигчин юм. Тэрээр УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА С.Эрдэнэболдтой хамтран тоглоно.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.