Цэргийн баяраар болох үзвэрийн хуваарь

Монгол цэргийн өдөр буюу Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхт 97 жилийн ойн өдөр энэ ням гарагт тохионо. Энэ өдөр болох тоглолтын талаарх мэдээллийг хүргэж байна.

“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг

Хаана: УДЭТ

Хэзээ: 03.18-нд 13:00, 18:00 цагт

Тасалбар: 10.000, 15,000, 20,000, 25,000₮

“Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах болно.

;

“Тэнгэрлэг аав” тоглолт

Хаана: Монгол бөхийн өргөөнд

Хэзээ: 03.16-нд  19:00 цагт

Тасалбар: 20,000₮

Монгол эрчүүдийн баяр 3/16

Хаана: Embassy  ресторан

Хэзээ: 03.16-нд 19 цагаас

Тасалбар: 10 000 ₮

Хурд хамтлагийн “Цэргийн бодол” тоглолт

Хаана: UB Palace

Хэзээ: 03.17-нд 19 цагаас

Тасалбар: 30 000 ₮

Б.Шаравын “Их дуурьсал” тоглолт

Хаана: Corporate convention centre
Хэзээ: 03.17-нд 18 цагаас
Тасалбар: 30 000, 50 000 ₮

Дэлгэрэнгүй: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын шилмэл уран бүтээлийн “ИХ ДУУРЬСАЛ” тоглолт болно.

Тоглолтод:
• Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга
• МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатар
• МУГЖ Ө.Уянга
• МУГЖ Г.Хонгорзул
• МУГЖ Б.Мөнхбаатар
• Уртын дуучид
• УДБЭТеатрын найрал дуучид оролцоно.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …