Матрын орд: Өөрийн хариуцсан ажлаа өнөөдөр ягштал хийнэ

ХОНЬ (3/21-4/19)
Ажил дээрх өөрчлөлт таны гэр бүлийн амьдралд нөлөөлөхгүй тул та сонголт хийхээс бүү ай. Өнөөдөр гэнэтийн шийдвэр гаргах магадлалтай. Тиймээс ямар нэгэн ашигтай саналыг хүлээж аваарай. Онцгой санал таны амьдралд ирэх боломжтой байна. Хосууд өөрсдийн харилцаанд дэвшилт хийх өөрчлөлтийг олж ав. Ингэхийн тулд жижиг зүйлс дээр ч гэсэн анхаарлаа хандуул. Таны амьдралд дэвшилт гарсанаар илүү их урам зоригтой ажиллах боломжтой болно.

ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр од эрхэс түргэн зан, тэвчээргүй байдлыг билэгдэж байна. Тиймээс яаравчлан шийдвэр гаргахаас татгалзах хэрэгтэй. Хэрвээ ямар нэг зүйл харагдах байдлаасаа сайхан бас үнэн юм шиг санагдвал магадгүй түүнийг хийж болох юм. Том нийгмийн цугларалт, үдэшлэг болон баяр ёслолууд нь танд сэтгэл хөөрөл болон тааламжтай байдлыг авч ирнэ. Гэвч өөрийн хандлагаасаа илүү таашаал авах хэрэггүй. Сэтгэл татам шинэ найзууд мөн танилуудын хүрээ өргөжнө. Ихэнх ганц бие үхэрүүд шинэ хайр дурлалын адал явдалтай учирна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Азтай боломжын шалтгааныг тодорхой харж ажилла. Тэгвэл өнөөдөр амжилт олж чадна. Харилцаа холбоо бол амин чухал зүйл гэдгийг санаарай. Чөлөөтэйгөөр юуг ч хамаагүй ярилцах нь хайр дурлалын харилцаагаа бэхжүүлэхэд тустай. Хуурамч хандлагууд нь мэргэжлийн чармайлтаас боломжыг олж авах мөн санхүүтэй холбогдоход хүчтэй нөлөөлнө. Иймээс бизнес эрхэлдэг ихрүүд уг хандлагыг илрүүлэхийн тулд анхааралтай шалга. Бараануудыг ном ёсоор байгаа эсэхийг шинэ үйлчлүүлэгчээсээ шалгаарай. Хэр удаан тэдэнтэй хамтарч байгаа гэдгээ хайхралгүй найзууддаа мөнгө зээлэхээс түдгэлзэх хэрэгтэй.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Хувийн амьдралаас хүссэн бүх зүйлийг авах гэх нь эсрэгээрээ байж болох талтай гэдгийг анхаар. Таны хамтрагч болон сэтгэлзүйн байдлаас тань болно. Сүүлийн үе дарамтанд байгаа мэт санагдаж байвал өнөөдөр хүссэн үр дүндээ хүрч магадгүй. Хэрвээ та учрыг нь мэдэж байвал энэ асуудлыг амархан даван туулах болно. Дотно харилцаатай хүмүүс энэ бүх хүчтэй эрч хүчийг хүсэл тэмүүлэл дүүрэн зүйл рүү эргүүлснээр утга учиргүй хэрүүлээс зайлсхийж хамтрагчийнхаа дуртай юмнуудыг эрж хайна. Сөргөлдөөнийг хөнгөвчлөх хөгжилтэй зүйл бодож ол. Өөртөө итгэл дүүрэн байх нь бусдыг татаж, сайн үнэлгээ авна.

АРСЛАН (7/23-8/22)
Хууль, санхүүтэй холбоотой ажиллагаанаас болж асуудлаар дүүрэн өдөр байна. Ямарваа нэгэн санхүүгийн үйл ажиллагаа явуулахад таагүй өдөр. Олны нүдэн дээр байхдаа дутагдалтай талаа харуулбал, ийм үйлдэл нь хүсээгүй хүнд чинь таагүй мэдээ болж очно. Биеэ барьж чадахгүй уурлах, зохисгүй зүйлс хийвэл түүнийгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйх хэрэгтэй. Харин та өөр хүний ийм ааш авир гаргахтай нүүр нүүр тулвал ингэх болсон цаад шалтгааныг нь мэдэж байж шүүмжил.

ОХИН (8/23-9/22)
Бардам, бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн үзэл одоо хэрэг болохгүй. Гэвч өнөөдөр танд тайван амрах хүсэл төрнө. Тавгүй зүүд зүүдлэх нигууртай. Таны хөдөлмөрийн чадвар сулхан байгаа тул ажил дээрээ болон гэртээ том зүйл бүтээнэ гэж найдах хэрэггүй ирээдүйд хийх томоохон төслийнхөө бэлтгэлд ихээхэн цаг зарцуул. Ялангуяа хамтран ажилладаг хүндээ болгоомжтой хандаарай. Өдрийн төгсгөлд маргаан зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсэх магад.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр ажиллах эрч хүч, хяналт тавих чадвар сул өдөр байна. Хэрэггүй зүйлсээ урьдах замаасаа авч хая. Хэсэг хугацаа өнгөрөхөд та энэ бүгдийг мартаж хэвийн байдалдаа эргээд орох учир санаа зоволтгүй. Харин уран бүтээл эрхэлдэг жинлүүрийнхэн зүрх сэтгэлээ илүү сонсохыг хичээ. Өсвөр насны хүүхдүүдэд анхаарал хэрэгтэй болжээ. Гэр бүлийн хүнтэйгээ энэ асуудлаар жинлүүрүүд ахиц гаргаж, халуун дулаан уур амьсгалд өдрийг өнгөрүүлж чадна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэс таны хайр дурлалыг гэрэлтүүлж танд аз жаргалыг бэлэглэнэ. Хайр дурлалын холбоос харагдаж байгаа тул ганц бие хилэнц болзоонд явахыг зөвлөж байна. Харин гэр бүл болох гэж байгаа хосууд өнөөдөр сайхан мэдээ дуулна. Өнөөдөр та хайр дурлалын харилцаа болон өөрийн гэр бүлдээ хүндэтгэлтэй хандаж чадна. Харин таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Төлөвлөөгүй зарлага, орлогоос татгалз.

НУМ (11/22-12/21)
Өнөөдөр олон эргэлзээтэй асуудлууд гарч ирэх тул болгоомжтой байхыг сануулж байна. Хүмүүст юу гэж хэлэхээ сайтар бодолц. Таны итгэлгүй байгаа зүйл, үйл ажиллагаанаас урилга ирнэ. Танд ямар нэг таагүй бодол байгаа бол зүгээр л дотроо бод, түүнийгээ ил гаргах хэрэггүй. Найзад чинь таны туслалцаа маш их хэрэгтэй болох болно. Тиймээс тэдний хэлэхийг сайн сонсож, тохирох зөвлөгөөг өгч, тэдэнд өөрсдөө асуудлаасаа гарах боломж олго. Харин тэдэнд мөнгө зээлдүүлж, тэдний асуудлыг өөр дээрээ авах хэрэггүй.

МАТАР (12/22-1/19)
Уран бүтээлийн ажил эхлэх, хувийн амьдрал албан тушаал ахиж дэвшихэд таатай өдөр. Биеэ сайхан авч явж, үйл ажиллагаагаа эмх цэгцтэй байлга. Өөрийн хариуцсан ажлаа өнөөдөр ягштал хийнэ. Энэ бол таны амжилтын үндэс. Энэхүү бүтээлч байдлыг дагаад хайр сэтгэлийн харилцаа ч сайхан хандлагатай байна. Танд янз бүрийн үндэстний, янз бүрийн нас, боловсролын түвшний найз нар байдаг бол өнөөдөр өргөн уулзалтыг од эрхэс зөгнөж байна.

ХУМХ (1/20-2/18)
Амьдралын эрч хүч доод хэмжээндээ байна. Толгой өвдөж, архаг хууч хөдөлж болзошгүй. Хичээнгүйлэн ажилах эрч хүч өөрийгөө хянах зэрэг тал дээр сул өдөр байна. Толгойгоо ажиллуулж хэрэггүй зүйлсээ урдах замаасаа авч хая. Хэрэв та цаашид хэвээр байж тэсэх гэж оролдвол амь тэмцэх төдий л юм болно. Хэн нэгэн танд муухай зан гаргаж бүдүүлэг аашилж магадгүй. Энэ нь санхүүтэй холбоотой бол та бодит нөхцөл байдлыг ний нуугүй хэл. Үүнд санаагаа зовоогоод байх шаардлага байхгүй.

ЗАГАС (2/19-3/20)
Анхаарал болгоомжтой байх нь сайн стратеги. Үйл ажиллагаандаа бүтээлч санаа нэвтрүүлэх болон мөн идэвхтэй амрахад таатай Санхүүгийн төлөвлөгөө зохиож, мөнгөө хадгалах, зээл авах, хөрөнгө оруулалт хадгаламжаа бататгах, эсвэл тооцооны чиглэлээр ажиллаж эхлэхэд таатай өдөр. Өөрчлөлт хийснээр хуучныг халж шинээр эхлэхэд тохирох учраас юу ч болсон хүлээн авч, чадах бүхнээ хий. Ойр дотно харьцаанд анхаарахын зэрэгцээ өөрийгөө хянах чадвараа хөгжүүлэхэд тохиромжтой үе. Гэртээ эртхэн харьж гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүл.

 

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …