Жуулчин бүсгүй хүүхдээ Улаан тэнгист төрүүлэв

Жуулчин бүсгүй Улаан тэнгисийн эрэг орчмын усан дотор өөрийн нөхөр болон эмчийн тусламжтай хүүхдээ төрүүлжээ. Зарим хэвлэлээр түүнийг Оросын жуулчин гэж бичсэн байна.

nypost.com-д өчигдөр мэдээлснээр Египетийн Дахаб хотод болсон уг үйл явдлын зургийг жуулчин зочид буудлын тагтан дээрээс авсан аж. Бүсгүй ус руу ороод удалгүй төрсөн бөгөөд одоогоор хүүхдийн хүйсийг мэдээлсэн мэдээлэл байхгүй байна.

Энэ өдөр ус нь илүү улаан өнгөтэй харагдсан уг газар жуулчдыг ихээр татдаг бүс юм.

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …