Нойр хулжаадаг долоон зуршил

Унтаж амарна гэхээр тухтай ор, гэрэл, чимээгүй өрөө тасалгаа, маш их хугацаа хэрэгтэй гэж ихэнх хүн боддог. Үнэн хэрэгтээ шөнийн нойр чанартай байх, эсэхэд өдрийн цагаар хийдэг зүйлс чухал үүрэгтэй. Тамхи татах, дэлгэц удаан ширтэх, гадаа хэдэн цаг байх ч хүртэл үүнтэй холбоотой ажээ. Та өглөө сэрүүлэг дуугарч эхэлмэгц “Snooze” цэсийг сонгож, сэрүүлгээ 10 минутаар хойшлуулдаг уу. Хүн шөнийн нойрноосоо сэрчихээд эргээд 10 минут унтахад чанартай нойр авдаггүй. Энэ нь хүнийг өдрийн туршид ядрааж, дараа шөнийн нойронд ч нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Тавтай сайхан нойрсохын тулд хийх эхний алхам бол өглөө сэрэнгүүтээ нарны гэрэл харах. Энэ талаар хийсэн хэд хэдэн судалгаанаас үзэхэд өглөө сэрээд гэрэл харснаар хоногийн хэмнэлийг дахин эхлүүлж гэрэлд сэрэх, харанхуйд унтах дохио тархинд ирдэг ажээ. Унтахаас өмнө ухаалаг гар утас их харахад нойргүйддэгийг бүх судалгаа нотолсон. Төхөөрөмжөөс ялгарах цэнхэр туяа мелатонин гэгч нойрсуулах бодисын ялгаралд нөлөөлдөг. Харин сүүлийн үеийн судалгаанууд зөвхөн унтахаас өмнө бус, өдрийн туршид ухаалаг утас оролдсон байдал шөнийн нойронд нөлөөлдгийг тогтоожээ.

Сан Францискогийн их сургууль насанд хүрсэн 19 мянга орчим хүнд судалгаа хийхэд шөнө тав ба түүнээс бага цаг унтдаг хүмүүс бусдаас 21 хувиар илүү чихэрлэг, каффейнтэй ундаа уудаг болох нь тогтоогдсон аж. Нойргүйдэл бол тамхи татсанаас үүдэлтэй, урт хугацааны хорт нөлөө. Тамхи татдаг хүмүүсийн шөнө нойргүйдэх магадлал бусдаас дөрөв дахин их байдаг аж. Тодруулбал, хүний биеийн цагт нөлөөлж, нэг тамхи тутамд 1.2 минутын нойроо алддаг байна. Дасгал хөдөлгөөн хүний биеийн хувьд хэзээ ч дуусашгүй бэлэг гэсэн үг. Тухайлбал, жингээ хянах, сэтгэл санааг сэргээх, яс, булчинг чийрэгжүүлэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулах, чихрийн шижин, таргалалт, зарим төрлийн хорт хавдраас урьдчилсан сэргийлдэг.

Түүнчлэн тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүн хүүхэд шиг бөх унтаж чаддагийг эрдэмтэд нотолжээ. Харин өдөрт 10-аас олон цаг суудаг хүмүүс нойргүйдэх магадлалтай байдаг аж. Та алдын чинээ байранд амьдарч байсан ч ор бол ширээ биш гэдгийг санаарай. Ор бас буйдан ч биш, орыг зөвхөн унтах зориулалтаар л ашиглах нь зүйтэйг мэргэжилтнүүд хэллээ. Нохой хонхны дуунаар шууд л хаалга руу гүйдэг шиг хүн дэрэн дээр толгой тавиад л унтах ёстой гэсэн дохио хүлээж авах учиртай гэнэ.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …