Оросын залуу үе Монголчуудыг юу гэж тодорхойлдог вэ

ОРОСУУД, ТЭР ДУНДАА ЗАЛУУ ҮЕ НЬ МОНГОЛЧУУДЫГ ЮУ ГЭЖ ДОРОМЖИЛЖ БАХ ТАВАА ХАНГАДАГ ВЭ?

Ерэн оны нийгмийн өөрчлөлтөөс хойш цаг үе ч, нөхцөл байдал 180 хэм өөрчлөгджээ. Бидний “ах нар” гэж өөриймсгөөр дууддаг байсан тэр оросууд маань одоо шал өөр ард түмэн шүү. Арга ч үгүй биз. Капиталист нийгэмд ороод бараг гучин жил болж байна. Нийгэм өөрчлөгдөхөд дагаад хүмүүсийн сэтгэхүй, ертөнцийг үзэх үзэл бас өөрчлөгдөх нь зүйн хэрэг. Хуучны интер­националч үзлээр хүм­үүж­сэн, “социализм”-ээс өөр элдэв янзын “изм”-ээр өвчлөөгүй байсан тийм орос “ах нар” гэж одоо байхгүй. Үхээд дууссан нөгөө хэсэг нь үзэл бодол нь өөрчлөгдсөн. Хэрвээ та орос хэлтэй бол тус орны интернэт сайт, хэвлэл мэдээллээс энэ бүхнийг харж болно. Орос хэлгүй бол “Ах нар”-ыг битгий төсөөлөөрөө магтаж бай. Орос хэлтэй хүнээс асуух хэрэгтэй. Оросын залуу үе, хойч үе өдгөө Монголын тухай та биднийг доромжилсон, тэнэг балгайгаар дуудсан нийтлэл, санал хүсэлт дүүрэн байдаг. Ялангуяа Монголын Засгийн газрын гишүүд ОХУ-д айлчилсан эсвэл хэн нэгэн сэтгүүлч та бидний талаар бичсэн тохиолдолд иймэрхүү коментууд байдаг юм.

…“Ха ха тэнэг Монголчууд, тэд чинь тусдаа улс биш биз дээ, хятадтайгаа нэгдчихээгүй бил үү?”, “Монголын талаар сонсолгүй мянган жил болсон байна, тэнд интернет байдаг юм уу?”, “Монголчууд усанд ордоггүй дээлтэйгээ унтдаг бас бөөстэй хэвээрээ гэсэн” гэх мэт. Заримдаа бас биднийгээ “Монголчууд чукчаагаас тэнэг ард түмэн” (зөвхөн монголчуудыг биш бас дундад азичууд, кавказчууд, бас манай төрөл нэгт буриад, халимаг, якут, чукча нарыгаа бас тэгж доромжилно. Ихэнх тохиолдолд оросын ард түмэн монголчууд та биднийг “тэнэгүүд”, “дебилүүд” гэсэн санааг илэрхийлнэ л дээ. За энэ ч яах вэ, зөвхөн биднийг онцолж биш бас бусад славян бус үндэстнүүдээ ч ингэж доромжилдог гээд тайвширъя. Гэтэл болоогүй ээ. Монголын эзэнт гүрний үеийн байлдан дагуулалт гэж нэг сэдэв Оросуудын дургүйг их хүргэнэ. Энэ бол оросууд залуу эрдэмтэд, оюутнууд хойч үеийн хамгийн дургүй үсийг нь өрвийлгөдөг сэдэв. Ялангуяа Бат хаан Орос болон тэр хавийн бусад улсыг дайлаар мордсон тухай түүхийг сонсохоороо ихэнх орос “энэ бол худал зохиомол үлгэр, баруун европынхон агуу Орос орныг маань сул дорой харагдуулах гэж энэ мэтийн үлгэрийг зохиосон” гэж бат итгэлтэй хэлдэг. “Хаана байна тэр мундаг байлдан дагуулагч Монгол чинь?” гэж ам асууна. “Дэлхийн түүхэнд Монголын Эзэнт Гүрэн гэж огт байгаагүй ээ, яс юман дээрээ славян-арийчуудын эзэнт гүрэн байсан юм” гэж л авна. “Бөөсөндөө баригдаж, тэмбүүндээ идэгдсэн, намхан нуруутай, майга хөлтэй туйлын царай муутай монголчууд яг Дэлхийн талыг эзэлж харагдаач. ха ха ха” гэж шоолно. “Монгол морь гэж энэ жижигхэн одой амьтан яг Дэлхийн талыг яаж эзлэх вэ дээ” гэж тохуурхана. “19-р зуунд анх оросууд Монголд очиход монголчууд Чингис Мингис гэх ямар ч хүнийг мэддэггүй байсан, тэдэнд бичиг үсэг ч байгаагүй, түүхийн ямар ч дурсгал, археологийн олдвор Монголын нутаг дээр байгаагүй, тиймээс Монголын байлдан дагуулал гэдэг бол зүгээр худал зохиомол зүйл” гэж тунхаглана. Харамсалтай нь ихэнх оросууд ялангуяа залуус нь энэ үзлээр хүмүүжиж байна. Түүх мэддэг, юмыг бодитоор харж эрүүлээр сэтгэж чаддаг хүмүүс тэдний дунд цөөхөн. Гэхдээ интернетээр сэлгүүцэх олон оросын дунд тийм хэд нь үнэндээ цөөхөн учир дуу хоолой нь бараг сонсогдохгүй болчих гээд байдаг. Ерээд оны үед Фоменко, Носовский гэх хоёр нөхөр “Новая Хронология” (“Шинэ түүх” эсвэл “Жинхэнэ түүх” гэж орчуулвал зохилтой) гэж нэг онолыг гаргаж ирснээс хойш жирийн оросуудын дунд түүхийг үгүйсгэх, ялангуяа Монголын эзэнт гүрэн, Чингис хааны түүхийг үгүйсгэх үзэл халдварт өвчин шиг л тархаж байгаа юм.

За энэ ч бас яах вэ, тэд төрсөн газар шороон дээрээ лаагаа ч иднэ үү , луувангаа ч иднэ үү өөрсдийн хэрэг. Одоогийн ядмаг монголчууд дээр үед оросыг эзэгнэж байсан гэхэд хэн л дуртай байв гэж дээ. Манай цэрэг армийн талаар ямар нэг таатай мэдээ гарахаар “ах нар” бас л базаахгүй зүйл хэлнэ. “Монголчууд Афганистанд энхийг сахиулж байна” гэсэн мэдээний дор оросууд “Өө энэ хямдхан монгол махнууд НАТО-ийн сумны гол болж явна зайлуул” гэнэ. “Монголчууд олон улсын ийм тийм цэргийн үйл ажиллагаанд оролцож байна” гэхээр “Өө эд нар чинь нусаа гоожуулаад гутлаа чирээд тоос бужигнуулаад гүйдэг арчаагүй амьтад байсан хэдийдээ ийм болчихсон юм, чөтгөр лүүгээ тонил” гэнэ. Нэг иймэрхүү л дүр зураг, ташаа үзэл санаагаар оросын залуу үе өсөж өндийж байна. Гэтэл монголчууд та бид “Орос ах” гээд л шүлсээ үсчүүлээд, төсөөллөөрөө магтан дуулаад гүйгээд байдаг. Оросуудыг муулах гэсэнгүй бас оросуудтай муудах хэрэггүй, тэд биднийг хэн гэж дүгнэдгийг мэдчих. Тэгээд л дараа нь магтах, тахин шүтэх чинь таны дурын хэрэг.

Эх сурвалж:  “Рikabu.ru”,“livejournal.com”, “topwar.ru”, “yaplakal.com”, “otvet.mail.ru”, “cont.ws” 

Орчуулсан Балт Баяр

Холбоотой мэдээлэл
36 Comments
  1. Anonymous says

    muu arhichin nogoon orosuud spirtende tulegdeed duuschihaagui ymuu dundaj naslalt ni 50 orj bga geseen teneg ivanuud

  2. Anonymous says

    Хаана ч дебилүүд хангалттай. Энийг цуглуулж яс хаяж байгаа нь хэнд үйлчилж байгаа хэрэг вэ

  3. Anonymous says

    Засссс Оросын залуучууд Монгол битгий хэл Ленин, Пушкин 2 оо ч мэддэггүй л юм байна л ш дээ. Ноднин оросын ТВ -ээр яваад л байсан ш дээ. Ленин гэж хэн бэ гэсэн чинь мэдэхгүй дебилүүд зөндөө л бсан. Энэнд бухимдаад яахав монголчуудаа.

  4. zochin says

    Orosuudtai muudaltsuulah gesen yavuulga yum bishuu ? Bid Haytadad tiim durtai bish ch buh hyatad humuus muu humuus bish shuu. Oros uud ch adilhan, saintai muutai baigaa

  5. Anonymous says

    ямарваа нэгэнд таалагдана гэвэл тэрэнд сайхан сэтгэгдэл дурсамж үлдээх хэрэгтэй эд үнэнийг л хэлж байна бид өөрсдөө хэн болчихсон билээ 2 хөрштэйгээ учираа олохгүй байж гурав дахи хөрш гэж хийрхэнэ улс орноо аваад дэлхий нийттэй хөл нийлүүлээд явж чадахгүй 20 жил хэрэлдлээ биднийг хэн сайн хэлж байна төр засгийн удирдагчид нь нэгдээр очоод том баана нөгөөд очоод басал том баана тэгээд хийсэн үр дүнд хүрсэн зүйл хаач байхгүй болхоор муулуулах нь аргагүа шүүдээ

  6. zaluu says

    uhej hevtsen amid uhdel bolson mongolchuudaa iim yumand urvulzuud bur baas chini garlaa yu. ene bol orostoi gaigui hariltsaatai baidag buh ornuudiig iim mayagaar holduulah uzen yaduulah amerik sanaanii arga baril shde. gantshan mongolchuudiig ingej baigaa yum bish uur hed heden uls ornii humuust yag iim uhuulga hiigdej baisan . medee medeelel uzej baigaach .neg bol saltaagaa maajij utsaa maajij suuhaar zuv yumaa uhaj maajij unshij suu

  7. orchin ueiin oros says

    orchin ueiin erchuud n mafi huuhnuud n yarabgar ihmedegchiin durtei mortloo ooriigoo tooson ih zantai hooson tolgoitoi balainuud bolson mongol hun haragdbal deeremdeh dald sanaa ibanuudad bugdend bui unendee ene ih gureniig zuchiin udamiin haad baiguulsan gedegiig oros hun bur medeh yostoi

  8. Зочин says

    Энэ нийтлэл бичиж байгаа хэн гэдэг адгийн нөхөр вэ энэ сайт хэнийх вэ яагаад дандаа ийм сонин юм бичиэж бн нэг бол хөрш оронтой эсвэл монгол улсын дотрох үндэстэн угсатан ястантай хагаралдуулдаг ямар зорилго бн хэний захиалга юм үүнийг шалгах хэрэгтэй

  9. ааааа says

    чукчагаас илүү тэнэг гэдэг нь ёстой үнэн байх шүү. юун чукча. дэлхийн хамгийн маанаг үндэстэн чинь манайх болчихлоо. 3 сая хүнтэй, 1 хүнд оногдох газар нутаг хамгийн их, хэвлийдээ алт, зэс, мөнгө, нүүрс, нефть, төмөрийн хүдэр, жоншноос авахуулаад маш их баялгатай ч хамгийн ядуу, хамгийн их өртэй, хамгийн их дүрвэгчтэй, хулгайч луйварчиддаа дарлуулсан Монголчуудаас илүү тэнэг үндэстэн дэлхийд үгүй. удирдлагад нь хүртэл гадны цагаачдын удам ажиллдаг ийм улс одоогоор дэлхийд алга.

  10. Anonymous says

    saikhan …… bish teneg shar medeentser bna

  11. Anonymous says

    Тэнэг гэж үнэн хэлжээ 97 жилийн турш үхэл хагацал үгүйрэл хоосролоос өөр юм өгөөгүй хүмүүсийг тахиж шүтэж толгойдоо залдаг улсыг тэнэгүүд л ухаантан гэх биз дээ

  12. Anonymous says

    B.Bayar aa ooroo jinxene Mongol xun uu esvel urd zugiin erliiz xurliiz uu? orosiin xeden kompyuteriin don tusaad gadaa ch garaxaa bolij koment bichij suudag erguutsen xumuusiin setgegdeleer Orosiin bux ard tumniig toloolson gej yarij bichij boloxgui shuu dee.Orosiin esreg uzeltei bolgox tanai xujaagiin bodlogo baidag bol shuud l tuuniigee l bichchix…Orosiin ard tumen dund orood yariad xoorood yavaxad arai l oor baidag l yumsan. Buu Mongoliin ard tumnii tarxiig ugaa!!! Yamarch ard tumen dotor sain muu xumuus bii,gexdee tednii olonxi ni yu gej bodoj baigaag l bich l dee…..zugeer l kompyuteriin ard tom tom xutssan mangar batsaanuudiin setgegdeleer buu turxir daa….

  13. сталин says

    хятадууд юу гэдэг гээч монгол охидыг үлдээгээд эр хүйстнүүдийг бүгдийг алах гэдэг. тэгэхээр ардчилсан хужаа нар л ганц нэг ийм муухай юм цуглуулж хор хутгаж байна. бараг л баабар элбэгдорж нар болуу

  14. Зочин says

    “Шинэ Оросууд” бол нэг талаараа үнэн “темный” улс байдаг юм Тэд өөрсдийн аугаа хүмүүс болох М.И.Суворов , А.В. Кутузов , П.С.Нахимов нараа ч мэддэгүй юм 2-р дайны гарамгай жанжин Г.К. Жуков-оо ч бас мэдэхгүй Зарим нь бүр Максим Горький , Лев Толстой нарын их соён гэгээрүүлэгчидээ ч гадарладаггүй юм билээ Тэгэхээр тэд Монголыг яаж мэдхэв дээ Харин тун удахгүй Оросууд “Золотая орда” буюу Бат хааны тухай кино хийж байгаа юм билээ Дээрхи “шар сайтууд”-ад ач холбогдол өгч гоншигноод хэрэггүй , Ерөнхийлөгч В.В.Путин-ээ хүртэл яаж гутаан доромжилж байгаа билээ тэд

  15. Anonymous says

    Сайтад сэтгэгдэл бичигчдийн 70, 80 хувь нь нь дибилүүд

  16. хэн нэгэн says

    Манайхан дунд ч гэсэн сошил малнууд байдаг л биз дээ тэд нарын бичсэн зүйлийг л орчуулчихаад юун сүртэй юм

  17. зочин А says

    Ээ хөөрхий энэ орсуудыг өмөөрөгч нар итгэхгүй байгаа бол ,орос хэл мэддэг бол тэр дурьдсан веб хуудасруу нь ороод үзээч. Би орсод олон жил сурсан тэдний дээрэнгүй занг мэднээ

  18. Anonymous says

    Ай,золиг.Энэ тэнэг юмыг уншсан хэн ч гэсэн монгол хүн 21-р зуунд ч тэнэг хэвээрээ байгаа юм байна гэхгүй юу.Манай интернет орчинд коммент бичдэг тархины тураалтнуудын хятад үндэстний тухай бичсэнийг уншвал хятад хүмүүс юу гэх бол.Монголд 1990 оноос хойш ном уншдаггүй тархины тураалтнууд олширсон шиг орост ч бас интернетэд орох дуртай тархины тураалтнууд үй олноороо бий болсон.Тэд бол юу ч гэж солиорно шүү.Бидэнд оросыг муухай харагдуулах зорилго Монгол улдсад суугаа АНУ-н Онц Бүрэн Эрхэт Элчин сайдад л байгаа байх.Өөр ийм юм хийх хүн олдохгүй.Саяхан ОХУ-н эсрэг монголчуудыг турхирах гэсэн нэг Элчин сайд авгайг манайхан бараг л барьж идэнгээ алдсан.Яс юман дээрээ энэ хоёр үндэстэн далд нэг сэжмээр холбогдсон хүмүүс.Суут Толстой,-“Оросыг зорвол монгол цухуйна” гэж дэмий нэг хэлээгүй юм.Орос ,хятад хоёр монголтой холбоотой шүү.АНУ биш харин ЗХУ Ялтын гэрээгээр манай тусгаар тогтнолыг хамгаалж гарсныг бид мартах учиргүй.Хамгийн гол юм нь энэ юм.Ялих шалихгүй завхай шалиг юм бол хаана ч байдаг.

    1. OROS AH NAR-IIG ( SOTSIALIZM UEIIN ) DEMJIGCH says

      MASH ZOV, OROS-D DURGUI AMERIK-UUD HOLOOS YAS HAYAD MONGOL-D YAMAR NEG TOGTVORGUI BAIDAL UUSEHED YAJ CH CHADAHGUI HOLOOS HARAAD L SUUJ BN , MONHIIN HORSH 2 TOM IH GURNUUDTEI MANAI MONGOL ULS MASH ZOV DIPLOMAT BODLOGO BARIJ BAIJ L ZOV YAVNAAA . . . ENIIG UEIIIN UED UR HOICH MIN UURD SANAJ BODOJ TUNGAAJ YAVAH YOSTOI YUM AAA . . .

  19. Anonymous says

    Тэнэг Иванууд чинь хэрэв бид нар 2р дайнд тэд нарын холбоотон байгаагүй бол муусайн Оросууд ялагдах байсан шд ер нь анхнаасаа Оросыг дагаж байхаар Японыг дагах байсан юм тэгсэн бол өдийд бид нар Японы хотууд шиг үсрэнгүй хөгжчихсөн байхгүй юу.

  20. OROS AH NAR-IIG ( SOTSIALIZM UEIIN ) DEMJIGCH says

    OROS-UUDIIG IIM SETGEHUITEI BOLOHOOR DELHIIN HOGJILTEI TOM GURNUUD ZAIGAA AVCH HARILTSAAGAA HYZGAARLAJ BDG YUM DAA . . . OORSDOOS N L BOLDOG . . . SOTSIALIZMIIIN UEIIIN OROSUUD MANAI ULSAD ACH TUSAA HARAMGUI OGSOON UGUISGEJ BOLOHGUI EE . . .

  21. лхагва says

    худлаа магтахаар маасайгаад л vнэнийг нь хэлчихээр vхэх шахаад бидний байж байгаа царай л энэ шvvдээ дор хаяж нэгэндээ тусал ядаж л хаа ч хамаагvй булан тохой бvрт шээж баагаад л зvгээр л явж байгаа зам дээр л нус цэрээ нийгээд л тамхиныхаа ишийг шууд явж байсан газраа чулууддаг машин тэргээ хаа ч хамаагvй хондлон гулд хаячихна замын цагаан зураас эгнээ байр гэж юу баййдгийг ойлгохгvй талд яваа морьтой хvн шиг л мурилзуулаад л гэлдрээд байна за тэгээд л худлаа ярих хулгай хийхийг ердийн юм шигл хэвшил болгочихсон иргэн бvр дор бvрдээ энэ балиар бvдvvлэг ариншингаа дор бvрдээ засчих тэгээд дутагдлыг нь хэлсэн бусдын урьдаас орволз

  22. Anonymous says

    oros mongolchuudiig huurch idez molzsoorl olon arvan ziliig ongorooson tedend hiisen ym yuch baigaagui mongolchuudad oorsdigoon hamgaalah oorsdiin erh ashgiigl hamgaalz halh gol metiin dain d orolcson shuudee unen tuuhiig oorsdiinhoon zaluu ued zaahgui yu mogoliin surguuliud

  23. Зочин says

    Тэнэг гэдэг нь ч үнэн шүү . МАНАН г ээлжилж сонгоод байгаа тэнэгүүдийг тэнэг гэхгүй, өөрөөр юу гэж нэрлэх юм бэ . Оросын залуу үе ч бас өвөг дээдсийн спирт их уусны гороор тэнэгэрч л байгаа юм бна

  24. Anonymous says

    Бид л дотроо учраа олж шудрага эх оронч бус хүмүүсийг цаазалж хөгжлийн шинэ шатанд гарах хэрэгтэй байна. Эзэн Чингис шиг дэлхийг чичрүүлэх хүчтэй болох хэрэгтэй. Газар нутгаа буцаан авахад хэн бэ гэдгийг мэдэх болно. Тиймээс арчаатай ухаатай бай.

  25. зочин says

    Дэлхийн үйл явцыг том зурагаар нь харах хэрэгтэй шүү дээ Жижиг хов жив яах вэ боловсрол хүмүүжил байгатай улс хаанч байжил байна

  26. Шударгат.. says

    Манай залуу үеч Оросыг их муулж буй. Тэнд монголчуудыг муулалгүй яах вэ. Гэхдээ Оросууд Хятадуудад их дургүйцдэг гэнэ. Монголыг бол найзаа гэдэг нь ихэнх нь гэж тэнд сурдаг оюутнууд ярьдаг.

  27. ИРГЭН says

    ТЭДНИЙ ЗӨВ ШҮҮ ДЭЭ.ТӨР ШИГ ТӨР ЗАСАГТАЙ БАЙЖ ҮЗЭЭГҮЙ ДОЛДОЙ БӨГС ДОЛООГЧДООР ДҮҮРЧИХСЭН АРЧААГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ҮНЭНИЙГ Л ХЭЛЖ БАЙГАА НЬ ТЭР.ИНГЭХЭД БИД ХЭН ЮМ БЭ? ЮУ ХИЙЖ ЧАДДАГ ЮМ БЭ? ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙН БАЯЖИЖ БУСДЫГАА ДООШ НЬ ХИЙЖ ТҮРҮҮЛЖ МӨНГӨТӨЙ БОЛСОН ХУЛГАЙЧУУДЫНХАА БӨГСИЙГ ДОЛООЖ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГТӨЙ БОЛОХООРОО ИХ ЗАНТАЙ ДЭЭРЭЛХҮҮ ОМОГТОЙ АМЬТАН БОЛЖ ХУВЬРДАГ ТИЙМ Л БӨГС ДОЛООГЧ БӨӨСНҮҮД НЬ ҮНЭН Ш ДЭЭ.МОНГОЛДОО ЖААХАН НЭРТЭЙ ОЛНЫ ТАНИЛ БОЛЧИХООРОО ӨӨРИЙГӨӨ ОД МОД БОЛГОЧИХНО.ГАДАГШАА ГАРАХААРАА ХЭН Ч БИШ ГУЙЛГАЧИН ЛАЛАРУУД

  28. Зочин says

    Хүнээр муу иуухайгаа дуудуулна гэдэг сайхан юм бишээ. Гол нь ганцхан Оросууд биш дэлхий бараг тэр чигээрээ биднийг үл тоодог болсон. Үүнд Монголчууд бид өөрсдөө л буруутай. Үнэндээ бидэнд соёлт ертөнцийн хүмүүст муухай, бүдүүлэг, хүмүүжилгүй, танхай балмад харагдахаар зүйл их бий. Бид хууль хэрэгжүүлэх дургүй, дур зоргоороо, хүлээцгүй гээд маш олон дутагдал байдаг. Уг нь нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Бурууг бусдаас хайгаад яах вэ дээ. Бид нар үнэхээр дебилүүд мөн ш дээ.

  29. Уншигч says

    ҮНЭН Л. ХЭЛЖ. ТЭР ӨНГӨРСӨН БАЛАРСАН ЧИНГИС. МЭНГЭС БОЛЬЁОО…. ОДОО ЦАГТ. БИД АРЧААГҮЙГЭЭ ДЭЛХИЙД. ХАРУУЛСААР. Л. БАЙНА…..3 ХАН. САЯ. БИД. ӨӨДӨӨ. ГАРДАГГҮЙ. ЭЭ . ӨР. ШИРЭНД. ОРООСТОЙ…БӨӨС. ТЭМБҮҮНЭЭСЭЭ. САЛААГҮЙ Л БАЙНА..1990 ОНООС. ХОЙШ. УЛАМ НЭМЭГДСЭН ГЭЖУУГАА…ТОЛГОЙД НЬ УТАС. МАШИН .БАЙР. ӨӨР ЯМАРЧ. БОДОЛ БАЙХГҮЙ. ХУЛГАЙЛАХ. ЗУРШИЛ. БҮР. ЦУСАНД. НЬ НЭВТ. ШИНГЭСЭН. ЁСТОЙ. ДЕБИЛ.

  30. . says

    За яахав дээ. Оросууд бас өөрсдөө ТЭНЭГ ИВАНУУД гэж хэлэгддэгээ мэддэггүй юм байлгүй дээ. Орхи цаашаа

  31. Зочин says

    үнэн үнэн

  32. Anonymous says

    Оросууд монголчуудыг элдэвээр доромжилж,доош нь хичнээн их чихэж байсан ч ,эцсийн эцэст монголчууд өөрсдийн муугаасаа болж ингэж хэлүүлж байгаа шт.1911-1946 хооронд зөвхөн оросууд л ар монголчуудыг Хятадаас хамгаалж тусгаар тогтнуулсан улс шүү дээ,тэгээгүй бол өдийд хятадуудад хэдэн зуун мянгаараа алуулж хядуулах байсан.Өнөөгийн Монгол улс Хятадын дотоод муж л байх байсан,үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.Оросууд л бид нарыг өвчнөөс салгаж ,боловсрол олгож жоохон ч гэсэн соёлд ойртуулсан.Зөндөө сургууль,цэцэрлэг,үйлдвэр барьж өгсөн,олон мянган хүнийг үнэгүй боловсрол олгож өгсөн,үүнээс илүү юу өгөх юм.Үүнд монголчууд үүрд талархалтай явж байх хэрэгтэй.Орос ах нар ахаас ч илүү аврагчид байсан.Оросуудад уурлаж гомдож ерөөсөө болохгүй,13-р зуунд Оросыг эзэлж байсан нь зөвхөн болоод өнгөрсөн түүх шүү дээ.

  33. 1 says

    БАЛИАР ОРОСУУД….. ӨӨРСДӨӨ МУУ ДАРАНГУЙЛАГЧИД, ЛАЛАРУУД, ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧИД… ТЭДНИЙГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ. БӨМБӨГ ДЭЛБЭЛЭЭСЭЭ БИЛЭЭ

  34. 1 says

    Тэнэг Иванууд чинь хэрэв бид нар 2р дайнд тэд нарын холбоотон байгаагүй бол муусайн Оросууд ялагдах байсан шд ер нь анхнаасаа Оросыг дагаж байхаар Японыг дагах байсан юм тэгсэн бол өдийд бид нар Японы хотууд шиг үсрэнгүй хөгжчихсөн байхгүй юу.

    Орос морос гэж далдагдагнаж гүйж байхаар бусад хөгжилтэй ороныг дагах хэрэгэтэй байсан. Энэ хүн яг зөв хэлж….

  35. 1 says

    оросуудын дээр бөмбөг хаях хэрэгтэй…

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.