Х.Нямбаатар гишүүний мэдээллийн дагуу авлига авсан шүүгчдэд хариуцлага тооцьё

Монгол Улсын Шүүхийн байгууллагын авлигын ханшийг УИХ-ын гишүүн олон нийтэд зарлалаа
УИХ-ын гишүүд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг болмоор байна. Нэг нөхөр хүчин хийчихээд үгүй гэж мэлзэж явснаа, эс нь илрээд эхэлмэгц тохиролцож байгаад нэг оронд орсон гээд тайлбар хийж байх жишээтэй. Уг нь үгүй л бол үгүй л баймаар. Ингээд л хийсэн үйлдэл нь ч, хэлсэн үг нь ч худлаа болж таарч байна.

Тэгвэл энэ барьцгүй нөхрийн ангийн бас нэг “барьцгүй” нөхөр шүүх байгууллагынхан авлигад автагдсан тухай хэнэг ч үгүй яриад сууж байна. Бүр жишиг тогтсон гэнэ. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатанд 100 мянган ам.доллар, хяналтын шатанд 200 мянган ам.долларын авлига өгөөд асуудлаа шийдчихдэг гэлээ. Авлигатай тэмцэх газрын ажлын энэ хүн хийгээд байгаа юм биш үү. Баримттай нотолгоо зүйл ярьж байгаагаа ч өөрөө дахин дахин баталгаажуулсан. Тэгвэл одоо Авлигатай тэмцэх газар эрхэм гишүүнээс мэдээлэл авч байгаад өнөөх ам.долларын авлига авсан шүүгчдийг шалгаж, авсан авлигыг нь улсын орлого болговол яасан юм бэ.


Бүх шүүгч ийм зүйлд хутгалдчихсан бол бүгдийг нь шалга. Бүгдэд нь хариуцлага тооц. Ийм л эрх мэдлийг ард түмэн УИХ-д өгсөн. Түүнийгээ зурагтын дэлгэцээр ярьж худлаа шоудаж суухаар шууд л хорьж, цагдаад, шалгаж, шийтгээд явчихмаар юм биш үү.


Эрхэм гишүүн Х.Нямбаатарыг хэлсэн үгэндээ эзэн байж, хүлээсэн үүргээ биелүүлж шударга ёс тогтооно гэдэгт итгэж байна. Эсвэл нөгөөдүүлтэйгээ адилхан мартсан бандааш шигээ эргэж буцаад, эрхэлж тунирхаад явах юм уу? Ямар ч байсан Х.Нямбаатар гишүүнийхээ мэдээллийн дагуу манай хуулийнхан ажлаад үзэхэд буруудахгүй л болов уу. 


Санал болгох мэдээ

З.Батбаяр:Монгол Улсын иргэн бүр усаа хайрлаж, хэмнэж хэрэглэхийг уриалж байна

Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын …