Х.Нямбаатар гишүүний мэдээллийн дагуу авлига авсан шүүгчдэд хариуцлага тооцьё

Монгол Улсын Шүүхийн байгууллагын авлигын ханшийг УИХ-ын гишүүн олон нийтэд зарлалаа
УИХ-ын гишүүд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг болмоор байна. Нэг нөхөр хүчин хийчихээд үгүй гэж мэлзэж явснаа, эс нь илрээд эхэлмэгц тохиролцож байгаад нэг оронд орсон гээд тайлбар хийж байх жишээтэй. Уг нь үгүй л бол үгүй л баймаар. Ингээд л хийсэн үйлдэл нь ч, хэлсэн үг нь ч худлаа болж таарч байна.

Тэгвэл энэ барьцгүй нөхрийн ангийн бас нэг “барьцгүй” нөхөр шүүх байгууллагынхан авлигад автагдсан тухай хэнэг ч үгүй яриад сууж байна. Бүр жишиг тогтсон гэнэ. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатанд 100 мянган ам.доллар, хяналтын шатанд 200 мянган ам.долларын авлига өгөөд асуудлаа шийдчихдэг гэлээ. Авлигатай тэмцэх газрын ажлын энэ хүн хийгээд байгаа юм биш үү. Баримттай нотолгоо зүйл ярьж байгаагаа ч өөрөө дахин дахин баталгаажуулсан. Тэгвэл одоо Авлигатай тэмцэх газар эрхэм гишүүнээс мэдээлэл авч байгаад өнөөх ам.долларын авлига авсан шүүгчдийг шалгаж, авсан авлигыг нь улсын орлого болговол яасан юм бэ.


Бүх шүүгч ийм зүйлд хутгалдчихсан бол бүгдийг нь шалга. Бүгдэд нь хариуцлага тооц. Ийм л эрх мэдлийг ард түмэн УИХ-д өгсөн. Түүнийгээ зурагтын дэлгэцээр ярьж худлаа шоудаж суухаар шууд л хорьж, цагдаад, шалгаж, шийтгээд явчихмаар юм биш үү.


Эрхэм гишүүн Х.Нямбаатарыг хэлсэн үгэндээ эзэн байж, хүлээсэн үүргээ биелүүлж шударга ёс тогтооно гэдэгт итгэж байна. Эсвэл нөгөөдүүлтэйгээ адилхан мартсан бандааш шигээ эргэж буцаад, эрхэлж тунирхаад явах юм уу? Ямар ч байсан Х.Нямбаатар гишүүнийхээ мэдээллийн дагуу манай хуулийнхан ажлаад үзэхэд буруудахгүй л болов уу. 

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. Zochin says

    Ингэж ямар ч баримжаагүй хамаагүй ярьж суудаг харуцлагагүй хүн байдаг. Хэний хатгаасаар ийм юм ярьж байдаг. Өөрийгөө юу хийж байгаагаа ойлгож байгаа юм болов уу.

  2. Зочин says

    Энэ үнэн шүү дээ Лав манай ангийн нэг нөхөр замбараагүй баяжсан юугаар баяжсан нь тодорхойгүй

  3. амжил хүсье says

    Монгол олон тэрбумтантай болжээ. М. Энхболд бизнес хийлгүй төрөөс тэрбумтан болсон улс төрч, хажууд нь сая доллартай шүүгч байна. За тэгээд нарийн шалгавал олон хүн тэрбумтаны эгнээнд очсон байгаа даа.

  4. Anonymous says

    vnen bolood l xelj b.gaash dee

  5. Anonymous says

    Шудрага залуу байна.Ажлын амжилт хүсий.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.