Хятадад хамгийн өндөр шилэн гүүрийг нээлээ

Хятадын төв телевизийн мэдээлснээр, хоёр уулын оройг холбосон явган хүний шилэн гүүрийг тус улсын Сычуань мужийн Ваньюань тойрогт байрлах Батайшань хэмээх уулархаг газарт нээжээ.

Далайн төвшнээс 1980 м өндөрт байрлах тус гүүр газраас 186 м өндөрт байрлах бөгөөд 66 давхар барилгатай дүйцэхүйц аж. 2,5 м өргөнтэй тунгалаг шилэн тавцангаас бүрдсэн гүүрний урт нь 198 м.

Гүүрийг өнгөрсөн сарын эхээр барьж дууссан хэдий ч нэг сар туршилтын хугацаанд байсан аж. Уг төсөлд Хятадууд нийт 10 сая юань буюу ойролцоогоор 1,58 сая ам.долларыг зарцуулжээ. Шилэн гүүр дээгүүр алхаж үзэхээр олон жуулчин Батайшанийг зорьж байгаа гэнэ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-нд Хятадын Хэбэй мужид дэлхийн хамгийн урт явган хүний шилэн гүүр нээгдсэн юм. Тус гүүр дөрвөн см зузаан 1077 хавтантай, 488 м урт. Гүүр нь 2000 хүн даах хүчин чадалтай хэдий ч нэг дор 500 хүн гарах л боломжтой гэнэ. Энэ нь Хятадын Пиншань хошууны Хунъяагу суурины хоёр уулыг холбосон гүүр ажээ.

 

 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …