Оросын тамирчин хоёр дахь удаагаа паралимпийн аварга болов

Паралимпийн гүйлтийн цанын 15 км-ийн цуваа гараатай чөлөөт хэлбэрийн босоо ангилалд Оросын тамирчин Екатерина Румянцева алтан медаль хүртлээ.

Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй энэ удаагийн паралимпод тэрээр замаа 49 минут 37,6 секундад туулснаар ийнхүү аваргын болзлыг хангасан байна.

Энэ төрөлд хоёрдугаар байрыг мөн Оросын тамирчин Анна Миленина эзэлсэн бол гуравдугаар байрт Украины тамирчин Людмила Ляшенко орж, хүрэл медаль хүртсэн юм.

Е.Румянцева энэ төрөлд түрүүлснээр хоёр дахь удаагаа паралимпийн аварга болж байна. Өмнө нь тэрбээр Пёнчаны паралимпийн наадмын биатлоны цуваа гараатай уралдаанд алтан медаль хүртсэн.

 


Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …