“Жаст групп”-ийн Ш.Батхүүг баривчилжээ

Эрдэнэт үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлаар “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг шалгаж байсан бол өчигдөр 20 цагийн орчимд цагдан хорих 461-р ангид саатуулжээ.

Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан түүний зээлийн асуудал “Эрдэнэт”-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан.”Стандарт” банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан талаар АТГ-аас шалгаж байсан бөгөөд цагдан хорих шаардлагатай гэж үзжээ.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. зочин says

    аа Баривчиллаа л гэдэг нээг их удалгүй Прокурор Эсэргүүцлээ Гэмт хэргийн шинжгүй байна гээд л Замхаруулдаг биз дээ,

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.