Балбын нийслэлд онгоц осолдож, 50 хүн амиа алдлаа

Өчигдөр Бангладешийн нийслэл Дака хотоос хөөрсөн Bombardier Dash Q400 загварын, US-Bangla компанийн өмч болох нисэх онгоц орон нутгийн цагаар 14:20 цагт Катмандуд газардсан ч, газардах зурвасаас гарч явсаар хашаа мөргөн галд автсан явдал гарчээ.

Тус онгоцонд нийт 67 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүнтэй аялж байсан. Бангладешийн нийслэлээс хөөрч Балбын нийслэл Катмандуд газардсан энэхүү зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас доод тал нь 50 хүн амиа алдаж, 10 гаруй хүн бэртсэн.

Зорчигчдын 33 нь Балбын, 32 нь Бангладешийн иргэн байсан бол Хятадын нэг, Мальдивын нэг иргэн явсан байна. Онгоц буух зурвасаас гарах болсон шалтгааныг мэргэжилтнүүд шалгаж эхэлжээ.

Уг явдал нь 2012 онд Пакистаны нисэх онгоц Исламабадад осолдон 127 хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдлаас хойш Өмнөд Азид тохиолдож байгаа хамгийн том осол болж байна.

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …