Чингис хааны ойд зориулж марк гаргасан Монголоос өөр улс

Чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэсэн нэг мэдээ дуулгая. Сургийг нь бүү хэл нэрийг нь ч сонсож байгаагүй “нэгэн улс” Их Эзэн Чингис Хааны маань дүртэй марк гаргасан байна.

Энэ маркыг 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хэвлэгдсэн байна. Марк хэвлэгдэх болсон шалтгаан нь хүн төрөлхтөний түүхэнд урд хожид үзэгдээгүй, тив дамнасан асар уудам нутагтай төр улсыг байгуулсан Чингис Хаан нас барсны 790 жилийн ойд зориулсан гэнэ.

The Federal Republic of Lostisland (Мөхсөн Арлын Холбооны Улс гэж орчуулагдана) нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан байна. Газар нутаг нь Номхон дөлгөөн далайн Hunter арал дээр оршдог юм байна. 49 мянга гаруй км газар нутагтай, 102 хүн амтай. Засгийн Газар, улс төрийн төв нэгж нь Австри улсын Rastenfeld хотод байрладаг гэнэ.


Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …