МУГЖ Э.Амартүвшин “BraVo” шагналын эзэн боллоо


Энэ сарын 11-нд Москва хотноо болсон Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд МУГЖ , Соёлын элч дуучин Энхбатын Амартүвшин нэр дэвшиж “BraVo” шагналын эзэн болжээ.

Тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2012 ны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байсан юм.

Тэрбээр Их театрын тайзнаа дуулахдаа “Юуны өмнө эх орныхоо нүүр царай болж, Монгол Улсаа төлөөлж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бол олон улсын уран бүтээлчдийг нэгтгэж байгаа гайхамшигтай шагнал юм.

Гайхамшигтай домогт тайзан дээрээс өнөөдөр та бүхэндээ өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаадаа хязгааргүй баяртай байна. Энэ том шагнал миний цаашдын уран бүтээлийн замналд маш их амжилтыг дагуулах болно. Маш их баярлалаа” гэлээ.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …