Хөлийн уланд байрлах цэгүүдэд массаж хийснээр эрүүл мэнд сайжирна

Бидний хөлийн уланд эрүүл мэндийг дэмжих олон төрлийн цэг байдаг. Хүний биед хамгийн хэрэгтэй цэгүүдэд хэрхэн массаж хийх вэ гэдгийг тайлбарлан хүргэж байна.

Хөлийн массаж хэрхэн хийх вэ?

– Эхлээд массаж гэхээсээ илүүтэй хөлөө хөдөлгөж, сунгаж, дээш доош болгон халаах хэрэгтэй. Өлмий дээрээ алхах нь хөл халаах хамгийн энгийн үр дүнтэй арга юм.
– Өсгийнөөс урагш чиглэлтэй массаж хийх хэрэгтэй бөгөөд цэг бүр дээр 3-7 секунд даралт өгөх маягаар хийх хэрэгтэй. Зурган дээр үзүүлсэн цэгийн дагуу өөр өөр аргаар массаж хийж болно.
– Тухайн цэг хөндүүртэй байвал тухайн эрхтэнд асуудал байна гэсэн үг. Тиймээс хянуур массаж хийх хэрэгтэй.
– Массажийг эрхий хуруугаар даран хийх бөгөөд зөв хийсэн тохиолдолд хөндүүр алга болно

Хөлний улын цэгүүд биеийн эрхтнүүдтэй холбоотой байрлал

Хөлийн ул зурган дээр үзүүлсэнчлэн биеийн 4 хэсгийн дотоод эрхтэнтэй холбоотой байдаг. Хэсэг тус бүр ямар ач холбогдолтой ямар эрхтнүүдтэй холбоотойг тайлбарлан бичье.

хөлний эхний хэсгийн цэгүүд

Эдгээр цэгийг баруун, зүүн хөлөндөө адил хийнэ. Ялангуяа хос эрхтнүүдэд / нүд гэх мэт / заавал нөгөө хөлөндөө хийх хэрэгтэй.

хоёр дахь хэсгийн цэгүүд

Энэ хэсэгт хоёр хөлний цэгийн үйлчлэл өөр байдаг. Зүүн хөлний цэгэнд массаж хийснээр зүрхний хөөрөл дарагдаж, стресс багасдаг.

гурав дахь хэсгийн цэгүүд

Баруун, зүүн хөл дээрх цэгүүд өөр өөр үйлчлэлтэй байдаг учраас хоёр хөлөндөө цэгийн дагуу массаж хийгээрэй.

дөрөв дэх хэсгийн цэгүүд

Хөлийн энэ хэсгийн цэг нь баруун, зүүн хөлд адил байдаг.

тав дахь хэсгийн цэгүүд

Энэ хэсэгт мөн адил эдгээр цэг баруун, зүүн хөлөнд аль алинд байдаг. Тиймээс аль ч хөлөндөө хийсэн үр дүн өгдөг. Хоёр хөлөндөө адил хийж болно.

 


Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …