Хүүхдэд минь юу заах гээд байна вэ

Хэн дуртай нь ном хэвлэж, хэн дуртай нь багшлах гээд байдаг нэг талаас хэтэрхий эрх чөлөөт нийгэмд амьдраад байна. Гэвч хэт их эрх чөлөө бусдыг хохироох гээд байдаг талтай. Зүгээр энгийн бол энэ ном юм. Уг нь хүүхдэд анги хэлийг илүү ойлгомжтой, илүү амар байдлаар цээжлүүлэх гэсэн санаа байх. Гэвч өгч буй хүмүүжил нь хэтэрхий баруунжиж, бидний эцэг, эх, өвөг дээдсээсээ авч үлдсэн ёс, соёл, уламжлал алдагдахад хүрээд байх шиг.

Бодоод үз л дээ. Манайд хүүр үнсэх нь битгий хэл хүн тавьсан газрын ойр явахыг цээрлэдэг. Харин хэлийг нь сурч байгаа баруунд үндэсний цэцэрлэгт хүрээлэн болтлоо хөгжиж, залуус нь тэндээ өдрийн цагаар цуглан хооллож, шөнө нь элдэв шашны зан үйл үйлдэх нь бий. Тэгэхээр баруунаас шууд орчуулбал, хүүр үнсэх гээд бичиж болохоор. Гэвч манайд энэ үгийг хэрэглэх нь хэр оновчтой вэ.

Дараалал гэдэг англи үгийг “сэг үн” гээд уншигдах байдлаар бичсэн нь харагдаж байна л даа. Даанч бидэнд сэг үнсэх ёс суртахуун байхгүй гэдгийг бодолцож, цаашдаа хэт их эрх чөлөөгөөр бусдыг хохироохгүй байвал дээрсэн. Би лав хүүхэддээ “сэг үнс” гээд заагаад зогсож байж чадахгүй. Үүнийг хэн хянах ёстой вэ. Тэд хяналтаа тавьж боловсролын байгууллагуудын заах аргадаа нэвтрүүлж зарим ёс бус үгсийг ашиглахгүй болгох хэрэгтэй юм шиг санагдлаа.

Холбоотой мэдээлэл
7 Comments
  1. Munkhuu says

    Dajgv nom shvv. Harin hoshin setgehvigvi hvmvvs oilgohgv bhoo.

    1. Anonymous says

      zaza chi yalsan baga tenegteerei 16-oos deesh nasniihand anhan shatiig ene nomoor zaaval ilvv hurdan surah bololtoi

  2. zochin says

    sanaatai ene Buzaruudiig USTGAACH arai dendej bn yu bolj bn aa hezee ch huuheddee iim nom avch surgahgui

  3. Anonymous says

    ЭНЭ НОМГ БИЧСЭН ГЭХ ТЭНЭГ Л ЭНЭ БҮХНИЙГ ЗӨВ ГЭЖ ХЭЛЭХ БАЙХ ДАА , ҮҮНИЙГ БИЧСЭН ТЭНЭГИЙН ААВ ЭЭЖ ГЭЖ ХҮН БАЙВАЛ ЭНЭ НИЙГЭМД ЯМАР ХҮҮХЭД БЭЛДЭЖ ӨГЧ БАЙГААГАА ЭРХ БИШ ОЙЛГОМООР ДОО, ИЧИЖ ҮХМЭЭР ЮМАА ЗАРИМ ХҮН ОЙЛГОХГҮЙ БАЙНА Ч ГЭХ ШИГ,,,,,,,

  4. Anonymous says

    янз бүрийн шашин монголд цадигаа алдлаа хардаг хянадаг юм юуч байхгүй

  5. Зочин says

    За яахав ингэж заах, заалгах сонирхолтой хүмүүс байдаг байж. Гэхдээ хүүхдэд арай болохгүй байх аа.

  6. АЯА ЯА ЯА says

    ЭНЭ БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН МОНГОЛЫН ЗАЛУУСТ ХИИСЭН МАШ ТОМ НҮГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОХ ГЭЭД МҮҮНИЙ ШАШНААС ГУЙЖ АВСАН МӨНГӨНИЙ ХАРААНД ӨӨРӨӨ ОРЧИХООД МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМД МҮҮНИЙХНИЙГ ШУРГУУЛЖ ОРУУЛСНЫ ГАЙ ЭЦЭГ ЭХ ТА НАР ӨВ ӨР ЗУУРАА ХЭРЭЛДЭЖ БАЙХ ХООРОНД ГАДНЫХАН МОНГОЛЫН СОЁЛЫГ ХАЙР НАЙРГҮЙ УСТГАЖ СОЁЛГҮЙ ТҮҮХГҮЙ БОЛГОХ ГЭЭД ҮХЭТЛЭЭ УЛАЙРЧ БАЙНА

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.