Хоёрдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ.Өнгөрсөн хоёрдугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт долоон тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлж байна.

Францын Парис хотноо болсон жүдо бөхийн Парисын Их Дуулга тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар нар анх удаа сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд өрсөлдөх боллоо.

Мөн 24 орны тамирчид оролцсон Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн боксийн шигшээ багийн тамирчид болох Х.Энх-Амар, Б.Мишээлт болон О.Жаргалан нарыг нэр дэвшүүллээ. Наймдугаар сард Индонезийн Жакарта хотноо явагдах Азийн Наадмын өмнөх сорилго тэмцээнд урамтай тулаануудыг үзүүлсээр түрүүлсэн таэквондогийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин энэ сарын шалгаруулалтанд багтав.

“Сарын шилдэг тамирчин”-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалт 3-р сарын 16-ыг хүртэл үргэлжлэнэ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …