Улсын Баатрын тохуурхал

Хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр гэр хорооллын иргэдтэй хамт “эсэргүйцлийн” /уг нь эсэргүүцэл гэж бичих байх/ нэртэй ойлгомжгүй жагсаал зохион байгууллаа. Тэд газрыг нь үнэгүйдүүлчихээд байгаа хотын удирдлагуудыг эсэргүүцэж байгаа нь энэ гэнэ. Яг үнэндээ гэр хорооллын газрыг үнэгүйдүүлсэн, жинхэнээсээ эсэргүүцэх ёстой хүмүүс бол Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, УИХ-ын гишүүн асан Д.Арвин нар биз дээ. Тэд л дахин төлөвлөлт хийх нэрээр иргэдийн газрыг үнэгүйдүүлж, газар дээр нь байшин босгосон. Гэхдээ тэр байшинд газраа өгсөн иргэдийн хэд нь амьдарч байгаа вэ. Үүнд хариулт өгөх ёстой Э.Бат-Үүл өнөөдөр “луйврын схем” гэгчийг соёлын ордонд тайлбарлаад зогсож байгаа харагдлаа. Хэний хийсэн луйвар вэ?

Одоогоос яг жилийн өмнө 100 орчим иргэн Ардчилсан намын төв байрны гадаа “эсэргүүцлийн” жагсаал зохион байгууллаа. Тэд Б.Чулуудай, УИХ-ын гишүүн асан Д.Арвин нарт газраа өгөөд байр ч үгүй, газар ч үгүй болж хохирсон хүмүүс байв. Өөрөөр хэлбэл луйвардуулсан хүмүүс. Улсын Баатар яагаад тэдгээр иргэдэд хариулт өгсөнгүй вэ? Мөн өнөөдрийн жагсаалаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хохирогчдын асуудал хөндөгдсөнгүй. Зүгээр л орлого нь тасарсан Б.Чулуудайн компанид л “цус сэлбэх” тухай шаардаж байгаа харагдав.

Иргэд өөрийн газраа үнэд хүргэхийг хүсч байгаа. Гэвч хашааны газрыг орон сууцаар солино гэдэг бүтэшгүй мөрөөдөл шүү дээ. Харин тодорхой түвшинд үнэлж, орон сууцны урдчилгаанд авах шийдвэр бол бодит үнэнтэй нийцнэ. Ямар ч хийсвэрлэл, ямар мөрөөдөл энд байхгүй. Мэдээж амьдарч буй хашаагаа орон сууцаар солих хүсэл гэр хорооллын 216 мянган өрхийн гишүүн бүрт л бий. Харин хүсэлт дээр л Улсын Баатар “тоглолт” хийж, түүний хүү хөрөнгөжиж, офшор данс хүртэл нээгээд авсныг бид хэвлэлийн хуудаснаас хангалттай уншсан шүү дээ.

Одоо Улсын Баатар маань дахиад л “тоглолт” хийж байна. Ингэхдээ хонжворт сугалаа хүртэл явуулж, гэр хорооллын иргэдийг басамжилж, алдаатай анносын өмнө өөрийн хийсэн “луйврын схем”-ээ бусад руу тохож зогсохыг нь хараад дургүйцэл төрлөө.

Үнэгүйдсэн газраа өмгөөл эсэргүүцэж байна. Энэ бол иргэдийн эрхийн асуудал. Гэхдээ ийм байдалд хүргэсэн хүн нь үүнийг удирдан зохион байгуулж байгаа нь өөрөө цонх хагалчихаад бусад руу буруугаа чихдэгтэй л адил дүрслэгдээд байгаа юм. Үүнийг ч жагсаалд оролцож байгаа зарим иргэд хэлж байв.

Гэр хорооллыг дахин төлөвлөж, хэчнээн иргэн орон сууцанд орж, хэчнээн иргэд газраа алдсан бэ. Энэ төслөөс Б.Чулуудайн “Гранд Лайн” компани хэчнээн төгрөгийн ашиг олсон бэ. Анх хамтран ажиллаж байсан Туркын компани яагаад Б.Чулуудайгаас 827.27.51 ам.доллар, 31.9 сая төгрөг нэхэмжлээд байгаа вэ. Газар ч үгүй, байр ч үгүй болсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ… гээд маш олон асуултыг Улсын Баатраас асуумаар байх юм. Даанч мань хүн бүх буруугаа бусад руу чихэж, туул голын мөс долоодог хуучин үлгэрээ ярьсаар л явна. Хавар болчихоод байж сууж ядахдаа өөрийн балгаа хүртэл улс төржүүлж, цөхөрсөн олноор тохуурхаж явах ч таагүй л харагдаж байна даа, Улсын Баатар минь.

Холбоотой мэдээлэл
9 Comments
  1. Anonymous says

    зочин
    Баатаг ч гэж дээ балагтай өвгөн гуай хэнийг доромжлоод байнаа ард түмнийг тэнэг гэж бодоогүй биз, наадах чинь таны үед хийгдсэн ажил таны балаг харин ч хариуцлага хүлээх хүн нь өөрөө шүү

  2. иргэд says

    Хөөрхий хүн буруу зөнөглөж хойтох урьдхаа ялгахаа байх юм даа Бат-Үүл буруугаа хүлээж уучлалт гуйх ёстой атал ард түмнээ турхираад зогсож байх юм,Гэр хороолол нэрээр хүүгийнхээ учруулсан лайг арилгах ёстойгоо мартчихаа юу

  3. baagaa says

    batvvl 26 jil ard tvmneer tohuurhaj bga hvn de

  4. halh mongol says

    Yugaaraa baatar bolsiin bol

  5. erdene says

    ulig domog bolson ovgochuuliig tooj sonsoh hun baigaa bolovuu

  6. зочин says

    Дахин төлөвлөлтөөр нилээд олон хүмүүс газраа орон сууцаар сольсон байдаг юм билээ Хийсэн юмыг битгий баллуурдах гээд байгаарай Харин одоогийн нийслэлийн удирдлага газраа орон сууцаар биш дөнгөж 30 хувийн барьцаа хөрөнгөд тавьж болно гэж тохуурхсан байсан шүү Утаагүй амьдаръя гэвэл дахин төлөвлөлт ба газраа орон сууцаар солих нь зөв Ингэж ард түмнийхээ өмчийг үнэгүйдүүлж даажигнаж тохуурхахаа боль Дээрхи өвгөн хөгшин гээд хараагаад зүхээд байгаа хүмүүс өвгөрч хөгширөлгүй эрт залуугаараа бурханы оронд очих юм шиг санаад байгаа юм болов уу Доор хаяж бичсэн зүйлээ кириллээр бичиж чаддаггүй нусан буунууд бололтой

  7. зочин says

    Бат үүлийг Улаанбаатар хотын дарга байхад хотын маань өнгө төрх сайхан болов Замын түгжирэл нилээд багассан Дахин төлөвлөлтөөр газраараа орон орон сууцанд орсон айл олон байдаг гээд их ажил хийсэн байдаг Харин одоогийн удирдлага хэдэн удаа цас орлоо Нохойг хэрхэн мэс хүргэхгүйгээр хөнгөлөх тухай л ярьж суух юм Ялгаа их байна даа Хэн их ажил хийнэ тэр хүн их хараалгах юм Хэн юу ч хийхгүй байна тэр хүнийг ярихгүй юм Тэр хүн нь угаасаа ард түмний нүдэнд өртөхгүй байгаа юм чинь

  8. зочин says

    Буу барьж үзээгүй Улсын Баатар маань явж явж Өөрийнхөө төлөө ирэх Сонгуулийн өмнөх бэлтгэл ажилдаа орсны л шинж, Түүнээс Батүүл Ард иргэдийнхээ төлөө ингэж Босох Баатар мөн үү,

  9. мэдээллийг уншигч says

    Бат-Үүл гуай одоо болноо. 2012-2016 ондуудад дахин төлөвлөлтөд орсон хуучин барилга бүхэн дээр гүйж очоод самарсан шүү дээ. Одоо бас юу руу өлөв дөлөв хийгээд салганаад явна вэ. Нэхмэлийн шар байруудын ажлыг самарч өөрийн хэдэн танилдаа өгсөн. Заримыг нь бүр эзэнгүй болгож хаясан. Тэрийгээ яриад эргэж хараач нэр нь ахадсан баатар гуай

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.