“Хурд” хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүсгүйчүүддээ зориулжээ

 

Монголын рок попын урлагт байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бүтэн 25-н жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үеийн үед хит дуунуудыг төрүүлж, сонсогч фенүүдээ бэлэг барьсаар яваа уран бүтээлчид гарын таван хуруунд багтан гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Үнэхээр тэдгээр цөөхөн хэдэн уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй алдарт “Хурд” хамтлаг юм.

   “Хурд” хамтлаг тэртээх 1993 онд анхлан байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн  юм.

   Түүхэн 25-н жилийн ойн энэ онд тохиож буй тус хамтлаг ойн хамгийн анхны тоглолтоо удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулан тоглохоор болжээ. Эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг магтан дуулсан олон гайхалтай дуутай гэдгээрээ бусдаас онцлог тус хамтлагийн тоглолт  үндсэн хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэг амплагет буюу банзан гитартай тоглох бол хоёрдугаар хэсэг электро гитартай тоглогдож, үзэгчидтэйгээ хамтдаа дуулж, бүжиглэсэн халуун дулаан гайхалтай оройг өнгөрүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.

   Дашрамд дуулгахад “Бүсгүй” тоглолтонд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд, бүсгүйчүүд бүр гарын бэлэгтэй гэдгийг тоглолтын зохион байгуулагчдаас онцолсон бөгөөд тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайт болон “Мишээл экспо төвөөс авах боломжтой юм байна. Мөн 19001950 утсаар үнэгүй хүргэх бөгөөд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99139933, 96919196 дугааруудаар лавлаарай.

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …