Хөвсгөлд мөс цөмөрсний улмаас нэг иргэн амиа алджээ

Өчигдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар автомашин мөсөнд цөмөрч, нэг иргэн амиа алджээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 4-ний 11.54 цагт “Ланд-200” маркийн автомашин мөсөнд цөмөрсөн, дотор нь 1 цогцос байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Улмаар Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, Цагдаагийн газрын 7 алба хаагч, орон нутгийн 7 хүн, нийт 23 алба хаагч, 3 автомашинтай ажиллан 12:50 цагт Улаанбаатар хотын харьяат 36 настай иргэн Б-ийн цогцсыг, 20:46 цагт “Ланд-200” загварын суудлын автомашиныг татан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар Мөрөн сумын харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашины мөсөнд цөмөрсөн тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, орон нутгийн 7 хүн, нийт 20 алба хаагч, 3 автомашинтайгаар ажиллаж, автомашиныг татан гаргаж, иргэн Н-д хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …