Мисс Б.Солонго “Авьяаслаг мисс” төрлийн хоёрдугаар шатанд шалгарчээ

Тайланд улсын Бангкок хотноо зохиогдож буй “Мiss International Queen” тэмцээнд трансжендер мисс Б. Солонго  эх орноо төлөөлөн амжилттай  оролцож байна.

Тус тэмцээн гуравдугаар сарын 9-ны өдөр хүртэл үргэлжлэх ба дэлхийн улс орны трансжендер охид, бүсгүйчүүдийн гоо сайхны олимп гэгддэг билээ.

Энэхүү тэмцээн олон жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд миссийн бусад тэмцээнүүдээс хүний өөрчлөлтийг бодитоороо харуулж өгдөг талаараа онцлог юм.

Тэмцээний шалгуурын хувьд 28 шилдэг оролцогчийг сонгож тэдний  дундаас миссийн титмийн эзнийг шалгаруулдаг аж.

Тэгвэл Б.Солонго нь тус тэмцээний “Авьяаслаг мисс” төрөлд  орчин үеийн Монгол бүжгийг калиграф бичигтэй  хослуулан бүжиглэж хоёрдугаар шатанд шалгарчээ.

Мисс Б.Солонгын бүжгийн  үзүүлбэрийг үзэхийг хүсвэл 1цаг 27 минутаас эхлэн үзэх боломжтой.

“Мiss International Queen” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож буй Б.Солонгыг https://www.facebook.com/MissInternationalQueen/  цахим хуудас руу  орж дэмжихийг уриалж байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …