Сонгол муудах эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ

“Сонсгол хамгаалах дэлхийн өдөр”-тэй холбоотой зөвлөмж, зөвлөгөөг Баянзүрх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн салбар Амбулаторийн Чих, хамар хоолойн сувилагч М.Янжинхандаас авлаа.

Сонсгол муудахын шалтгаан янз бүр байж болох учраас зөв онош тавиулж, зохих эмчилгээ хийлгэхийн тулд заавал эмчид хандах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Ер нь 60 наснаас хойш бараг хүн болгоны сонсгол тодорхой хэмжээгээр сулардаг. 70 наснаас хойш сонсгол хурдацтай мууддаг. Шалтгаан нь нас ахихтай холбоотой хямралаас болдог байна. Тиймээс сонсгол сулрах эрсдлийг багасгахын тулд яах вэ?

-Хөгжим хэтэрхий чангаар сонсохгүй байх.

-Бидний чихэнд 85 децибелээс илүү чанга чимээ шуугиан аюул учруулдаг. Тиймээс та хөгжим сонсож байгаа бол дууны дээд хязгаарын 60% – иас хэтрүүлэхгүйгээр сонсох хэрэгтэй.

-Чихэвчний хөгжим сонсохдоо дууг маш сул дээр нь тохируулж сонсох.

-Концертын танхим, диско клуб, үзвэр үйлчилгээний газар зэрэг дуу шуугиан ихтэй газруудад байгаа бол зориулалтын чихний бөглөө хэрэглэх. Ингэснээр дуу чимээг 5 – 45 децибелээр бууруулах боломжтой.

-Ухаалаг утасны аппликейшн ашиглан орчны дуу шуугианы түвшинг тогтмол хэмжиж байх.

-Чимээ шуугиан үүсгэж байгаа эх үүсвэрээс аль болох хол байх нь дүлийрэх аюулаас урьдчилан сэргийлнэ.

-Чимээ шуугиан үүсгэж буй эх үүсвэрүүдийг бүгдийг нь түр зуур унтрааж, чимээгүй орчин үүсгэж чихээ амраах.

-Сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулж байх.


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …