Хятад иргэдийг дур зоргоор хил нэвтрүүлэхийг зогсоох тухай

Хятад иргэдийг монголын хил хязгаараар дураар нэвтрүүлэхийг хориглох тухай Ардын Засгийн Газрын тогтоол гаргаж байсан түүхтэй. Уг тогтоолыг бүрэн эхээр нь  хүргэж байна.

Олноо Өргөгдсөн арвангуравдугаар он есөн сарын арван бөгөөд Европын арван сарын арван есны өдөр Ардын Засгийн Газраа хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон гучин наймдугаар хурлын бичиг.

. . . Гуравдугаар зүйл. Бүх цэргийн зөвлөлийн газраас, Дотоодыг хамгаалах газраас тус улсын хязгаар дотор хуучин оршин суугаа ба шинэ нэмэн ирсэн хятад хүн үлэмжхэн болсон учир урьд энэ мэт иргэд шургалан ирсээр самууныг өдөөсөн ба эдүгээ энэ мэт үлэмжхэн ирэх нь эцэст харшлалтай болуужин хэмээн машид болгоомжлох тул хязгаараас нэвтрэн ирэгсдийн шударга самууныг хянан сэргийлэх тухай тогтоосон дүрмийг залруулан засах зэргээр үлэмжхэн тооноос хасч цөөтгөх болох эсэхийг заан тушааж дагаж явуулмуй хэмээн ирснийг тус зөвлөлийн гучин дөрөвдүгээр хурлын долдугаар зүйлд хэлэлцээд эл зүйлийн хэргийг харъяат газраас хянан болгоомжилж мэдүүлсэн нь нэн зүйтэй боловч тус зөвлөлийн газраас дангаар эрхлэн шийтгэх хэрэг хараахан бус тул хэрхэн болговоос зохихыг Засгийн Газраа явуулж түүгээр гүйцэтгэн шийтгүүлвээс зүйтэй хэмээн хэлэлцсэн учрыг гаргаж байцаан толилуулж гүйцэтгэн шийтгэнэ үү хэмээн уг бичгийг хүргүүлэн ирснийг хэлэлцээд энэ хэрэгт Дотоодыг хамгаалах газрын хянан төлөвлөсөн нь маш зүйтэй тул уг дүрмийн доторх аль зүйл ангийг хэрхэн залруулж шударга самууныг ялган салгаж хятад хүн нэмэн ирэхийг нарийн чанд болгох зэргийг урьдаар Дотоодыг хамгаалах газраас хянан төлөвлөж ирүүлэн жич тогтоох явдлыг Бүх цэргийн зөвлөлийн газраас зохих газраа тушааж гүйцэтгэхээр тогтов.

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …