А.Меркель дөрөв дэх удаагаа ажиллахад бэлэн гэв

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Засгийн газрын тэргүүнээр дөрөв дэх удаагаа улиран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

“Христосын Ардчилсан холбоо” намын даргын ажлаа үргэлжлүүлэн хашихаар төлөвлөж буй А.Меркель “Би амлалтаа биелүүлдэг хүмүүсийн тоонд багтдаг” гээд ХБНГУ-ын Сангийн яамыг социал-демократуудад өгөх нь зөв шийдвэр болохыг онцолжээ. Харин хатагтай канцлерыг намын нөхөд нь хатуу шүүмжилж, уг үйлдлийг тохиромжгүй буулт хэмээн үзэж байгаа билээ.

Эвслийн гэрээг социал-демократууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хатагтай канцлерын дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлж, 2021 он хүртэл үргэлжлэх юм. Үүний хариуд А.Меркель “Сангийн яамны асуудал шийдвэрлэхэд хүндхэн байсан. Хэрвээ ийм шийдвэрт хүрээгүй бол “эвслийн гэрээг хэлэлцэн тохирсон ч яамдыг хуваарилах асуудлаар тохиролцож чадсангүй” гэсэн тайлбарыг олон нийтэд хэлэх сонголт л үлдээд байсан юм. Тэгвэл маш хариуцлагагүй явдал болох байсан гэж би үзэж байна” хэмээн Засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

Эвслийн гэрээний нөхцөлүүдийг тохиролцох үеэр сайд нарын албан тушаалыг хуваарилах асуудлаар 12 цаг хуралдсан байна.

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …