Цагаан сар: Сар шинийн баяраар ашиглаж болох мэндчилгээний үгс

Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй

*********
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь,
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай,
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
*********
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,
Ургаж байгаа сар шинэдээ сайхан шинэлээрэй
*********
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
*********
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
*********
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
*********
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.
*********

Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны “Согтоогч” хэмээх модон хонь  жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!
*********
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
*********
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
*********
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
*********

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.