Америкийн тамирчин Клоё Ким спортын төрөлдөө хамгийн залуу Олимпийн аварга боллоо

АНУ-ын сноубордын тамирчин, 17 настай Клоё Ким Пёнчаны наадмаас алтан медаль хүртэж өөрийн спортын төрөлдөө хамгийн залуу Олимпийн аварга боллоо.

Галт шувуу паркад хийсэн эцсийн гараандаа Солонгосын гаралтай Америк тамирчин тэрээр 100-аас 98.25 онооны чанарын үзүүлэлттэй харайлт хийж, шийдвэрлэх мөчид өрсөлдөгчдөөсөө онооны хэт давуу байдлаар ялалт тогтоосон.

Түүний дараа Хятадын тамирчин Лиу Жиаюу 89.75, Америкийн Ариель Гоолд 85.75 оноотойгоор дэд болон гутгаар байранд жагссан юм. Техникээрээ олныг гайхшруулж чадсан Клоё агаарт 1,080 градусын өнцөгтэй эргэлт хийж эцэг, эхийнхээ төрсөн нутагт нэрээ цуурайтууллаа.

Тэрээр алтан медаль энгэртээ зүүхдээ нулимс дуслуулан байсан. Клоё хэлэхдээ “Би уйлах дургүй. Гэхдээ нулимсаа барих үнэхээр хэцүү байна. Аав минь надад их зүйлээ золиосолсон. Түүний оронд байсан бол тэгж чадах байсан эсэхээ мэдэхгүй байна” хэмээсэн юм. Эрч хүчтэй байдал, авьяас чадвар болон Солонгос гаралтай гэдгээрээ Пёнчаны олимпийн олны таашаалд нийцсэн тамирчдын нэгээр аль хэдийн тодроод амжжээ.

Түүний эцэг Ким Жон-жин охиныхоо бэлтгэлийг сайжруулахаар инженерийн ажлаа орхин Альпийн нуруу бүхий Швейцарийн Женевт гэр бүлээрээ иржээ. Түүнчлэн Францын Авориа цанын бааз руу охиноо бэлтгэлд нь хүргэж өгдөг болсон байна.

 


Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …