Ц.Төмөрхуягийг МУГЖ цол тэмдгээр шагнахаар болжээ

Монголын кино урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн хүү Төмөрхуягийг танихгүй хүн бараг байхгүй биз. Түүний урлагт зүтгэсэн нөр их хөдөлмөрийг үнэлэн Монгол улсын гавьяат цол тэмдэгээр шагнагдахыг олон хүн хүлээсний эцэст Тийн унжлагат шороон нохой  жилийн босгон дээр МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялаалгахаар боллоо.

Жүжигчин Цэгмидийн Төмөрхуягийн анхны уран бүтээл зохиолч М.Тогмидийн “Ингэх гээд байсан юм”  МУСК-нд тоглосноос хойш урлагт гуч гаруй  жил зүтгэжээ.

Түүний тоглосон дэлгэцийн уран бүтээлүүдийг дурдвал “Ингэх гээд байсан юм”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Ээж”, “Илд Цэцэг”, “Замбуулан дуусах болоогүй”, “Зангараг”, “Маш нууц”, “Долоон бурхан харвадаггүй” зэрэг түүхэн уран бүтээлд гол ба туслах дүрийг бүтээн ажилласан байдаг.

Г.Нараа

 

 

 

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …