Ц.Төмөрхуягийг МУГЖ цол тэмдгээр шагнахаар болжээ

Монголын кино урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн хүү Төмөрхуягийг танихгүй хүн бараг байхгүй биз. Түүний урлагт зүтгэсэн нөр их хөдөлмөрийг үнэлэн Монгол улсын гавьяат цол тэмдэгээр шагнагдахыг олон хүн хүлээсний эцэст Тийн унжлагат шороон нохой  жилийн босгон дээр МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялаалгахаар боллоо.

Жүжигчин Цэгмидийн Төмөрхуягийн анхны уран бүтээл зохиолч М.Тогмидийн “Ингэх гээд байсан юм”  МУСК-нд тоглосноос хойш урлагт гуч гаруй  жил зүтгэжээ.

Түүний тоглосон дэлгэцийн уран бүтээлүүдийг дурдвал “Ингэх гээд байсан юм”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Ээж”, “Илд Цэцэг”, “Замбуулан дуусах болоогүй”, “Зангараг”, “Маш нууц”, “Долоон бурхан харвадаггүй” зэрэг түүхэн уран бүтээлд гол ба туслах дүрийг бүтээн ажилласан байдаг.

Г.Нараа

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. Anonymous says

    arhi chini saihan aav eejin buyan daaj amidar

  2. Сараа says

    Энэ жүжигчин авах болсон.Танд сайн сайхныг хүсьё.
    .

  3. Зочин says

    Чадварлаг, мундаг жүжигчиндээ ГАВЬЯАТ цол авсанд нь баяр хүргэж, уран бүтээлийн улам өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

  4. Anonymous says

    больж үз гэж хэлмээр бн энэ жүжигчин нэртэй алиалагч нарыг тэнгэр өршөөг

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.