Б.Цэцэг: Хэн намайг тураах вэ гэж бодож суухын оронд өөрөө л хичээх нь чухал  

Тураах цай, кофег би угаасаа хүлээн зөвшөөрдөггүй.

Хүүхэд төрүүлсэний дараа 128 кг хүртлээ таргалсан ч буцаад гайхамшигтайгаар турж 58 кг болж чадсан, өөрийн турсан аргаа бүсгүйчүүддээ зааж, эрүүл, зөв хооллолтын зөвлөгөө өгдөг Б.Цэцэгийг фейсбүүк хэрэглэгчид андахгүй сайн мэднэ.

Хуульч, эрхзүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэгийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урьсан юм. Бидний очиход тэрээр олон бүсгүйд турахад нь туслаад тун завгүй байлаа.

-“Ээж болох бэлтгэл” клубээ нээгээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Олон ч бүсгүйчүүд өөрөөс тань зөвлөгөө авахаар ирдэг байх. Энэ клубээ анх ямар зорилгоор байгуулж байсан бэ?

-“Ээж болох бэлтгэл” фейсбүүк группийн үйл ажиллагаа өргөжиж, “Cross fit 07” клубыг  байгуулж, бүсгүйчүүддээ зориулсан эрүүл зөв хооллолтой хослуулсан үйл ажиллагааг хүргэж байна. Cross fit-ийн дасгал их ачаалал өгдөг. Нэг минутад шатаах илчлэгийн хэмжээ хамгийн өндөр байдаг.  Тиймээс энэ төрлийн дасгалыг хийхэд хурдан жин хаях боломжтой юм. Монголд  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб байгуулж яагаад болохгүй гэж вэ гэж бодоод зориглон байгуулсан. Гэхдээ cross fit-ийн дасгалыг заавал фитнесст очилгүйгээр гэртээ хийсэн ч болдог гэдгийг бүсгүйчүүддээ хэлмээр байна. Бүсгүйчүүддээ эрүүл аргаар зөв турахад нь туслах зорилгоор л энэ клубээ байгуулж байлаа.

Өнгөрөгч хугацаанд танай клубт хэчнээн ээжүүд хандаж илүүдэл жингээсээ салсан бэ. Үр дүн хэр байв?

-Манай клубт  дан ээж нар  хичээллэдэггүй. Илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүд, хүүхдүүд ч хамрагдан хичээллэж байгаа. Нэг сар тасралтгүй үйл ажиллагаа явуулахад 100 хүн л хамрагдах багтаамжтай. Тэгэхээр өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд олон эмэгтэйчүүд манай клубт хамрагджээ.

Манайд хичээллэхээр зорьж ирсэн бүсгүйчүүд анхандаа 10 кг хасна гэсэн зорилготой байдаг. Гэвч хичээл сургуулилтын явцад 10 кг-аа аль хэдий нь хасчихаад 20-30 кг хасна гээд хичээллэчихсэн явж байх нь элбэг. Илүүдэл жинтэй хүн зөвхөн өөртэйгөө ажиллахад хэцүү. Харин хамт хичээллээд ирэхээр зорилго тэмүүлэлтэй болдог. Нэг зорилготой бүсгүйчүүд хамтдаа илүүдэл жингээсээ маш хурдан салж чаддаг юм. Манайд хандсан бүх л эмэгтэйчүүд зорьсондоо хүрээд өөртөө итгэлтэй болоод явдаг даа.

-Шууд л шахуу бэлтгэл сургуулилт хийгээд ирэхээр хүмүүс ядрах, шантрах тохиолдол гардаг. Та ямар аргаар бүсгүйчүүдийг зөв галбираа олоход тусалж байна вэ?

-Хамгийн эхэнд турах хүсэлтэй ч зориг нь хүрэхгүй байгаа хүний сэтгэл зүйтэй ажилладаг. Хэн яг ямар амьдралын хэв маягтай вэ гэдгийг судалж, мэдсний дараа өөрийнх нь хүссэн үр дүнд хүргэх талаар ярилцана даа. Ер нь илүүдэл жингээ хасахын тулд 99 хувийн зөв хооллолт, 1 хувийн дасгал хөдөлгөөн юм. Үүнийг л би зөвлөдөг.

Эрүүл хооллолтын аргаар жингээ хасахын тулд ямар хоол хүнс хэрэглэх, хэзээ идэх ёстой вэ гэдгийг л мэддэг байх хэрэгтэй. Ямар хоол хүнс хоорондоо зохицдог, зохицдоггүй вэ гэдгийг эхний ээлжинд мэдэх нь чухал. Хүмүүс хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй болжээ. Түүнээсээ болоод хоол хүнсээ буруу хэрэглэдэг нь таргалах, илүүдэл жинтэй болох шалтгаан болоод байна.

-Төрснийхөө дараа 128 кг хүртэл таргалж, буцаад турж чадсан тань үнэхээр гайхамшигтай санагддаг. Гэтэл бүсгүйчүүд 5-10 кг жин хасах гэж маш олон сарыг зарцуулж сүүлдээ шантрах нь бий. Эндээс таныг өөр зураг ашиглаж хүмүүст худал мэдээлэл хүргэж байна гэх мэдээлэл ч цацагдаж байсныг санаж байна. Та энэ дайралтыг хэрхэн хүлээн авч байв?

-Бүдүүн тарган хүмүүс зургаа хэнд ч харуулахыг хүсдэггүй. Адаглаад зураг авахуулахдаа хүртэл зугтаж, нуугдах нь бий. Намайг хүмүүс ихэнхдээ аягүй сонин хүлээж авч байсан. Гэхдээ би ээж болох бэлтгэл пэйж хуудсаа  жирэмсний хоёр сартайгаасаа эхэлж нээсэн. Тэгээд амаржих хүртлээ тохиолдсон бэрхшээл болон бүхий л асуудлаа бичдэг байсан. Тийм болохоор намайг хэрхэн жин нэмсэн, дараа нь хэрхэн хассан талаар хүмүүс мэддэг л дээ. Хамгийн чухал нь миний зураг маш олон хүн өөртөө итгэх итгэлтэй болсон байх гэж боддог.

-Маш хурдан хугацаанд л турах юмсан гэсэн хүсэлдээ авсан бүсгүйчүүд элдэв тураах цай, эм бэлдмэл хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байдаг. Тураах цай, кофе гэж үнэхээр байх уу?

-Тураах цай, кофег би угаасаа хүлээн зөвшөөрдөггүй. Манай клубт ирж байгаа бүсгүйчүүд олонх нь тураах бэлдмэл хэрэглэж үзээд, хаширчихсан байдаг. Бүхий л төрлийн цай, кофе хэрэглэсэн боловч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй, аргаа бараад ирдэг. Тэгэхээр би л хувьдаа тураах үйлчилгээтэй элдэв бүтээгдэхүүнд итгэдэггүй. Бүсгүйчүүддээ ч зөвлөхгүй. Харин эсрэгээрээ хооллолтоо зөв болгох хэрэгтэй. Гэхдээ эрүүл зөв хооллолтыг амьдралынхаа өдөр тутмын дадал хэвшил болгож байна гээд жимс ногоо идээд явж гэж хэлээгүй юм. Бүх хүмүүсийг иддэг зүйлээ л ид гэж зөвлөнө. Харин зөв зохистой хэрэглэх учиртай. Тураах бэлдмэлгүйгээр хүн өөрийгөө удирдаж чадна. Тиймээс илүү зүйл худалдан авч хүний халаасанд мөнгө хийж байснаас өөртөө хэрэгтэй зүйлдээ зарцуулаад идэж байгаа хоол хүнсэндээ л багахан анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Яаж. Жишээ нь 18.00 цагаас өмнө хоолловол таргалдаггүй гэх яриа байдаг. Үүнийг зөв хооллолт гэх үү?

– Цаг баримтлах нь зөв. Шөнө унтахдаа хүнд хоол идээд байвал жин нэмээд л байна гэсэн үг. Тэглээ гээд 18.00 цагаас өмнө хоол идэх хэрэгтэй гээд юу ч хамаагүй идээд байж болохгүй. Оройн хоолоо эрт идээд унтах хүртлээ тэвчихгүй өлсөөд байна гээд махан хоолыг оройн цагаар идэх нь элбэг байдаг. Уг нь тэр өлсөөд байгаа мэдрэмжийг л дарчих хэрэгтэй юм. Бага зэргийн халуун ногоон цай уучихад л өл дарагддаг. Халуун цай өл дарах мэдрэмж өгдөг юм. Илүүдэл жингээсээ салах гээд зүдрээд байгаа хүмүүс өөрийгөө хориглож чадаагүйн улмаас өлсөх, цангах мэдрэмжээ алдчихсан байдаг. Бага тархинаас ирж байгаа дохио нь буруу болчихсон гэсэн үг л дээ. Ам цангаж байгаа мэдрэмж нь өлсөж байгаа юм шиг дохио өгдөг. Тэр дохиог зөв хүлээн авч өл дарж  сурах нь чухал юм.

Би хувьдаа махан хоолыг хэзээ ч буруутгаж байгаагүй. Махны хамааралтай хүмүүс учир идэх л ёстой. Өвлийн -30, -35 хэм хүртэл хүйтэрдэг манайх шиг уур амьсгалтай оронд махыг хүнсэндээ хэрэглэх нь зөв. Хамгийн гол нь хэзээ идэх вэ гэдгээ л мэддэг болчихвол илүүдэл жингээс санаа зовох хэрэггүй болно. Гэтэл манайхан шөнө дөл болчихсон байхад махан хоол идээд суугаад байдаг сул талтай. Илүүдэл жингээсээ салж, турахыг хүсч л байгаа бол үүнийг л хориглож сурах хэрэгтэй юм.

-Халуун цай уувал ашигтай байж болох талаар ойлголт авлаа. Тэгвэл сүүтэй цай уувал жин нэмдэг гэж ярьдаг шүү дээ. Энэ тал дээр тайлбар өгөөч?

– Сүү сүүн бүтээхүүн өөрөө уургийн агууламж өндөртэй. Тийм учир сүүг хүн төрөлхтөн бие организмдаа шингээж чаддаггүй. Тэгэхээр бид сүү уугаад бидний яриад байдаг кальциа ч авч чаддаггүй гэсэн үг юм. Гэхдээ органик сүү хэрэглэхэд буруудах зүйл байхгүй. Сүүг шууд таргалуулдаг гэж ойлгох нь учир дутагдалтай. Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж буй хэрэглэгчид сүүнээс яг юу авах вэ гэдгээ бодож, судалсан байх хэрэгтэй. Бидний хувьд жин хасч байгаа бол сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөдөг.

-Олон бүсгүй миний асууж амжаагүй асуултыг таниас асуухыг хүсч байгаа байх. Та бүсгүйчүүддээ хандаж эрүүл зөв турах талаарх зөвлөгөөгөө дахин энгийн ойлгомжтой байдлаар хүргээч?

-Хэн намайг илүүдэл жингээс салгах бол гэж бодохгүйгээр өөрөө л хичээх нь чухал. Манай клуб дээр ирж байгаа хүмүүс намайг илбэдээд тураан гэж боддог. Ялангуяа бүсгүйчүүд стресс болон аливаа нэгэн асуудлаасаа болж өөрийгөө хайхралгүйгээр орхисон байдаг. Эм ууж л илүүдэл жингээсээ сална гээд ойлгочихсон яваа бол үүнийгээ зогсоо. Харин түүний оронд өөртөө цаг зав гаргаж, өөртөө анхаар. Өөртэйгөө ажилла. Тураах зориулалттай элдэв бүтээгдэхүүнээс татгалзаж хооллолтондоо л анхаар гэж зөвлөмөөр байна.

Г.Нараа 

Холбоотой мэдээлэл
7 Comments
  1. Зочин says

    Эрт л халзрах хүүхэд юм даа.

  2. Tenuun says

    Ene er n neg heden heruul ntr hiideg avgainuud bii boljee naraa ushuu bas hen jilee bas ene gd yamar baliar yum be ta nar

  3. мн says

    Эмэгтэй хүн хэзээ халзарч байлаа. Гэхдээ байгаа төрх нь халзан хүн шиг харагдах юм даа.Богино үстэй бол яасан эрт халзраа вэ гэмээр.Тураах тал дээр зөв хооллож секс санй хий л гэх гээд байна даа янз нь

  4. Bat says

    Tom duhtai halzan busgui bn. Uhaantai hun urduuraa halzardag gee bizdee

  5. Anonymous says

    tegtlee idhee l bolichooch yagaad 100 garan kg boltloo ideed bdgiin be bi 3 torson zarim huuhnuud zugeer ideeed erhleed nyalhraad hajuugaar ni dalimduulj ideed hevteed bdgiin bishuu ooroo l hohirno uy ch baisan baga bagaar ideed shingen sain uugaad hevtehgui l baildaa hund ovchin tusaagui bol jaahan oortoo anhaaral taviach hunii toloo amidarch hund gomdoj idej targalj baigaa humuusiig oilgohui uymaa heniig ailgaad hend tunirhaj amidardag bnaa

  6. ИРГЭН says

    Нэг сайхан чёлк тавиулаад л асуудлаа шийдчих ээ хө, эгчийн ёсоор зөвлөе өө.

  7. oko says

    zass huurhun bn, mongolchuud negniige urgelj muulah uvma,

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.