Америкийн SpaceX компани дэлхий нийтийг үнэгүй интернэтээр хангана

Америкийн нисэх хүчний үйлдвэрлэгч, агаарын тээврийн үйлчилгээ явуулдаг хувийн SpaceX компани АНУ-ын харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран дэлхий нийтийг үнэгүй Wi-Fi-гаар хангах олон тооны хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөжээ.

Нью-Йоркт төвтэй International Business Times цахим сонинд шинэ технологи бүхий 4425 хиймэл дагуулыг тойрог зам руу илгээх бөгөөд эдгээр нь дэлхийн хаана ч нэг гигабайтын хүчин чадалтай интернэтийг үнэ төлбөргүй ашиглах боломжийг өгөх ажээ. Түүнчлэн тус компанийн интернэтийг ашиглахын тулд “login” болон нууц үг шаардахгүй аж.

Ямартай ч тус компани эхний ээлжинд Америкийн бүх мужийн өнцөг булан бүрийг интернэтээр хангах 800 хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөсөн. Харин үүнийг нэвтрүүлэх тодорхой огноог зарлаагүй байна.

Энэ нь дэлхий нийтийг тогтмол бөгөөд найдвартай интернэтээр хангах анхны оролдлого биш. “Outernet” хэмээх төслийг хэрэгжүүлэх ажлыг Media Development Investment сан 2015 оноос хойш эхэлж, туршилтын хөөргөлтийг явуулсан байна.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. манайхаас дээр says

    үнэгүй хангана. бас үнэгүй хянана.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.