Оросын тэшүүртэй гулгалтын тамирчин медалиа элэг нэгтнүүддээ зориулав

Оросын 1500 метрийн тэшүүртэй гулгалтын тамирчин Симен Элистратов хүрэл медаль хүртсэн нь ОХУ-ын хувьд Пёнчаны өвлийн олимпоос хүртсэн анхны медаль боллоо.

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл ОХУ-ын баг тамирчдыг сэргээштэй холбоотой асуудлаар 2018 оны өвлийн олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан юм. Харин сэргээштэй холбогдоогүй 169 тамирчинд Пёнчаны наадамд Оросын нэрийн өмнөөс бус ОУОХ-ны далбаан дор оролцох эрх өгсөн. Хэрвээ эдгээр тамирчнаас алтан медаль хүртсэн тохиолдолд олимпийн далбааг мандуулж, олимпийн дууг эгшиглүүлэх юм.

Хойд хөршийн тамирчин, 27 настай Симен Элистратов хэлэхдээ “Нулимсаа барих хэцүү байна. Медаль хүртсэндээ их баяртай байгаа. Би энэхүү медалиа элэг нэгт Оросын ард түмэндээ зориулъя. Ялангуяа өвлийн наадамд оролцох эрхгүй болсон тамирчид энэ медалийг хүртэх эрхтэй” гэж зоригтойгоор хэлжээ. Харин түүний хэлсэн үгийг ОУ-ын олимпийн хороо улс төрийн шинж агуулсан хэмээн үзсэн.

 


Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …